Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа аваад удаагүй ч тун чиг завгүй ажиллаж байгаа сайдуудын нэг. У.Хүрэлсүхийн гал тогоог барьж буй хүний хувьд ажилдаа ихэд анхаарч зарим ажлаа өөрийн биеэр очиж гүйцэтгэх, халаа сэлгээ, өрөө лацдах гээд олон ажил амжуулж яваа.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар цаашдын 25 жилийн хөгжлийн хөтөлбөрөө шинэ үеийн шилдэг төлөөллүүдтэй хэрэгжүүлэхийг зорьж байна. Бидний боловсруулах хөтөлбөр бол одоо байгаа шиг хүслийн жагсаалт биш, харин хэвтээ загвараар хаана, хэн, хэзээ, юуг, яаж хийх нь маш тодорхой тооцоо судалгаан дээр суурилсан байх ёстойг онцолмоор байна” хэмээн уулзалтын үеэр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр ажилдаа анхаарч байгаа шигээ өөрийн багтаа ч мөн анхаарч байгаа бололтой. 15 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгуулж, дотооод, гадаадад их, дээд сургууль төгссөн залуучуудаар багаа бүрдүүлжээ.
ЗӨВЛӨХҮҮДИЙН ЗӨВЛӨЛ:
- О.Батнайрамдал-Орон тооны Ахлах зөвлөх /Харвардын бизнесийн сургуулийн удирдлагын магистар/
- З.Сүхбаатар-Хуулийн бодлогын зөвлөх /Хуульч, доктор/
- Б.Түвшинтөгс-Эдийн засгийн бодлогын зөвлөх /Бостоны их сургуулийн эдийн засгийн ухааны доктор/
- Д.Идэр-Эрүүл мэндийн бодлого хариуцсан зөвлөх /Харвардын Кеннедийн сургуулийн төрийн удирдлагын магистр/
- Э.Бболормаа-Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөх /Колумбийн их сургуулийн төрийн удирдлагын магистр/
- Б.Болор-Эрдэнэ-Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх /Оксфордын их сургуулийн төрийн удирдлагын магистр/
- Б.Онон-Байгаль орчин, ногоон бодлогын зөвлөх /Йелийн их сургуулийн байгаль орчны менежментийн магистр/
- Н.Эрдэмсайхан–Дэд бүтцийн хөгжил хариуцсан зөвлөх /Нью Соут Вейлсийн их сургуулийн үл хөдлөх хөрөнгийн менежмент хөгжүүлэх магистр/
- М.Бадамлянхуа-Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөх /Төв Европын их сургуулийн байгаль орчны магистр, СЭЗИС-ийн бизнес, менежментийн доктрант/
- A.Aамаржаргал-Боловсролын шинэтгэл хариуцсан зөвлөх /Токиогийн их сургуулийн боловсрол судлалын доктрант/
- Ж.Золбаяр-Гадаад бодлогын зөвлөх /Бээжнгийн их сургуулийн олон улсын харилцааны магистр/
- Г.Ббатхуяг–Энтрепренершип болон Инноваци хариуцсан зөвлөх / Гринффитийн их сургуулийн энтрепренершил болон инновацийн салбарын доктор/
- М.Ганхүлэг–Олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөх /ХААИС-ийн эдийн засаг, бизнесийн сургуулийн бакалавар /
- Ж.Нарантуяа-Нийгмийн бодлого хариуцсан зөвлөх /Москвагийн улсын их сургуулийн эдийн засгийн бакалавр, боловсрол судлалын доктор/
- Л.Болор-Аюулгүй байдлын бодлогын зөвлөх /Сан-Францискогийн их сургуулийн Ази судлалын магистр/
Ш.ОЧ
Холбоотой мэдээ