Эхнэрээ хутгалж гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Эхнэрээ хутгалж гэмтээжээ

Эхнэрээ хутгалж гэмтээжээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл нэлээд бүртгэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн иргэн О-ийн зүүн даланд нөхөр болох 41 настай М нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хутгалж хүндэвтэр гэмтэл учруулжээ. Улмаар эхнэр болох О нь Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн ирсэн юм байна.

Одоогоор уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хуульд зааснаар дээрх  хэргийг үйлдсэн этгээдэд Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт зааснаар "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг" гэмт хэрэг мөн тус хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд 11.7-т заасан Гэр бүлийн хүчирхийллийн зүйл ангиар эрүүгийн хариуцлагад татан шалгалгах үндэслэлтэй аж.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж