“OneCoin” гэх цахим валютын сүлжээг үүсгэн байгуулсан Болгарын иргэн Константин Игнатовыг АНУ-ын хууль сахиулагчид гуравдугаар сарын 6-ны өдөр Лос Анжелесын нисэх буудлаас баривчилсан байна. Түүнийг залилан хийсэн, татвараас зайлсхийсэн зэрэг санхүүгийн гэмт хэрэгт буруутгаж байгаа аж. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол 20 хүртэл жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна.
Өдгөө дэлхий даяар гурван сая гаруй гишүүн буюу хохирогчидтой уг луйврын сүлжээ нь “OneCoin” гэх хуурамч цахим мөнгийг бусдад зарж, бусдыг элсүүлснийхээ төлөө хувь хүртдэг пирамид сүлжээ юм.
Константинаас гадна түүний хамтрагчдын нэг эгч Ружа Игнатоваг мөн эрэн сурвалжилж байгаа гэв. Тэд энэхүү сүлжээгээр 2014-2016 оны хооронд 3,6 тэрбум ам.долларын ашиг олсон байна.
Тэдний бас нэгэн хамтрагч Марк Скотт гэгч өнгөрсөн зун баригдсан бөгөөд тэрбээр 20 жилийн хорих ялаар шийтгүүлсэн аж. Константины эгч Ружагийн хувьд бусдаасаа илүү олон зүйл ангиар буруутгагдаж байгаа юм байна. Түүний хэрэг нотлогдвол 85 жил хүртэлх хорих ял хүлээж байгаа юм.
Эх сурвалж: theverge.com
Холбоотой мэдээ