“Монголын үйлдвэржилт-сорилт ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

“Монголын үйлдвэржилт-сорилт ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал болно

Бизнес эрхлэгчид, судлаачдын дуу хоолойг олон нийтэд хүргэх, үйлдвэржилтийн хөгжлийн бодлого тодорхойлоход шаардлагатай шинэ санал санаачлагыг олон нийтээс сонсох, тоо мэдээг боловсруулах нь чухал болоод байна. Бид үүний тулд “Монголын үйлдвэржилт – сорилт ба шийдэл” сэдэвт илтгэлийн уралдааныг МУИС, Бизнесийн Сургууль ба Үндэсний Үйлдвэрлэл Хүнс Хөдөө Аж Ахуйн Инновацийн Зөвлөл ТББ хамтран зохион байгуулах гэж байна. ҮЙЛДВЭРЖИЛТ гэдэгт аж үйлдвэрлэл, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ, технологи, IT салбарын үйлдвэрлэлийг хамааруулна.

Үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуйн салбарын оролцогч талуудад шинжлэх ухаанд суурилсан мэдлэг мэдээллийг системтэйгээр хүргэхэд чиглэсэн энэхүү арга хэмжээнд эрдэмтэн, судлаач, бизнес эрхлэгч, бодлого тодорхойлогч та бүхнийг урьж байна. Материал авах сүүлийн хугацаа энэ Баасан гариг буюу 3 дугаар сарын 15-ны Баасан гаригийн 18:00 цагт хаагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж