Эрэгтэй бөхчүүд дэлхийн цомд зодоглохоор Якутыг зорив

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Эрэгтэй бөхчүүд дэлхийн цомд зодоглохоор Якутыг зорив

Эрэгтэй бөхчүүд дэлхийн цомд зодоглохоор Якутыг зорив

Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутад болно. 46 дахь удаагийн тэмцээнд өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-д эхний найман байрт орсон баг өрсөлдөх бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр эх орноосоо мордов.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, 61 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Г.Отгонбаатар, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, спортын мастер Э.Бямбадорж, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, спортын мастер Э.Батмагнай, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, М.Лхагвагэрэл гээд хашир туршлагатай хийгээд залуу тамирчдаар бүрдүүлсэн баг зодоглох юм. Монголын багийн ахлагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Адъяахүү, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадас, эмчээр Ж.Баатар нар ажиллана.
Эрчүүд маань Дэлхийн цомын тэмцээнд 11 дэх удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017, 2018 онд зургадугаар байрт шалгарч байв. Монголын эрэгтэй бөхчүүд энэ удаагийн тэмцээнд Дэлхийн цомын 14 удаагийн аварга АНУ, найман түрүүтэй Иран, зохион байгуулагч орон 2016 оны тус тэмцээний хүрэл медальт Гүржийн шигшээ багтай “В” хэсэгт багтаад байгаа юм.

Манайхантай нэг хэсэгт багтсан АНУ, Иран, Гүрж улс дан залуу тамирчдаа Якутад илгээхээр болсон. Тиймээс 32 жил хүлээсэн медалийг эх орондоо авчрах бүрэн дүүрэн боломж бололцоо байна. Гагцхүү энэхүү боломжоо ашиглах хэрэгтэй.

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж