Өсвөрийн бөхчүүд Сэлэнгэд өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Өсвөрийн бөхчүүд Сэлэнгэд өрсөлдлөө

Өсвөрийн бөхчүүд Сэлэнгэд өрсөлдлөө

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн гуравдугаар сарын 8-9-нд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын БТСГ-ын зааланд боллоо. 42 дахь удаагийн тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Монгол ардын нам, БТСГ, аймгийн чөлөөт бөхийн холбоо, Сүхбаатар сумын Засаг даргын газар хамтран зохион байгуулсан юм. ОХУ-ын Буриад, Эрхүү, Кижинга, Улан-Үд, Могойт, Хиагт, болон 21 аймаг, есөн дүүрэг, клуб гэсэн нийт 36 байгууллагын 700 гаруй тамирчин хөвгүүдийн 15, охидын долоо, нийт 22 жинд өрсөлдөв. Тэмцээний үеэр Сэлэнгэ аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч М.Баярмандахыг Монголын чөлөөт бөхийн холбооны “Ялалт“ одонгоор, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын нягтлан бодогч А.Энхжаргал, нярав С.Насанжаргал нарыг “Жуух бичиг“-ээр шагнаж урамшуулсан бол дасгалжуулагч Ё.Батдархан, Батор Бадамаев Иванович, олон улсын шүүгч Б.Золзаяа, М.Энхмөнх нарт хамтран ажилласанд талархан өргөмжлөл гардуулан өгсөн юм.
Тэмцээний шилдэг шүүгчээр олон улсын шүүгч А.Дарханбаатар, шилдэг эрэгтэй тамирчнаар ОХУ-ын Эрхүүгийн тамирчин Владимир Балдунов, шилдэг эмэгтэй тамирчин Спортын төв сургуулийн тамирчин Т.Алтжин нар тодров. Багийн дүнгээр спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб 74 оноогоор тэргүүлж, ОУХМ Д.Гомбодорж дасгалжуулагчтай төрөлжсөн сургалттай Спортын төв сургууль 63 оноогоор хоёр, ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай Төв аймаг 34 оноогоор гуравдугаар байрт орлоо.
Тус тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Б.Раднаа, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч С.Ганзориг нар ажилласан юм.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

Хөвгүүдийн 26 кг: 1. Б.Мөнхтүвшин (Алдар) 2. Б.Бат-Эрдэнэ 3. У.Буянхишиг (хоёул Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс), Гаврийл Ануфриев (ОХУ)
29 кг: 1. Т.Мөнгөнбанзрагч (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс) 2. Ц.Баасанхүү () 3. Ш.Хаш-Эрдэнэ (Сэлэнгэ), Б.Шинэбаяр (Ирээдүй)
32 кг: 1. Пурбо Эрдынев (ОХУ, Буриад) 2. П.Сумъяабазар (Алдар) 3. Б.Юмчиндорж (Орхон, Ирээдүйн одод), Э.Эрдэнэ-Отгон (Төв)
35 кг: 1. Владимир Балдунов (ОХУ, Эрхүү) 2. А.Даваадорж (Арслан) 3. Т.Ханбилэг (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс), А.Мөнхдөл (Спортын төв сургууль)
38 кг: 1. А.Анх-Эрдэнэ (Налайх) 2. Буянтов Цыренжанов (ОХУ, Буриад) 3. У.Зөнбилэг (Багахангай дүүрэг), О.Булганбаяр (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс)
41 кг: 1. Б.Мөнхбадрах (Өвөрхангай) 2. Э.Бямба-Оргил 3. Г.Дарханбаяр (хоёул Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс), Г.Ганзориг (Орхон, Ирээдүйн одод)
45 кг: 1. Г.Ганхөлөг (Сэлэнгэ) 2. Л.Мөнх-Од (ТОР) 3. Г.Содбилэг (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс), А.Эрдэнэхуяг (Төв)
48 кг: 1. Ц.Баярсайхан 2. Э.Цэрэндаваа (хоёул Налайх, Голомт цогцолбор) 3. Н.Ган-Эрдэнэ (Спортын төв сургууль), Б.Ган-Эрдэнэ (73 дугаар сургууль)
51 кг: 1. Эрдэм Борогмонов (М агь) 2. Андрей Тугульдуров (ОХУ, Хиагт) 3. Руслан Батуев (ОХУ, Буриад), Э.Энхболд (Төв)
55 кг: 1. Н.Цэнгүүнбаяр (Дорноговь, Айраг) 2. Данцанноров (М агь) 3. Б.Батзориг (Алдар), М.Мөнхтөгөлдөр (Налайх, Голомт цогцолбор)
60 кг: 1. Я.Үржинжав (Женко) 2. Г.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор) 3. Владимир Ринчинов (ОХУ, Хиагт), Г.Ганзам (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс)
65 кг: 1. Сандан Гармаев (ОХУ, Улаан-Үд) 2. Ж.Далайдорж (Баянхонгор) 3. Эрдэм Рыгзынов (М агь), Э.Бат-Оргил (Хэнтий)
71 кг: 1. А.Цэрэн-Очир (Хэнтий) 2. Б.Идэрхангай (Арслан) 3. Г.Батзолбоо (Дорноговь), Б.Балжинням (Спортын төв сургууль)
80 кг: 1. О.Баяндорж (Баянхонгор) 2. Д.Саранцогт (Өвөрхангай) 3. Б.Баярболд (Спортын төв сургууль), Б.Тэгшболд (Хэнтий)
90 кг: 1. Ц.Мөнхбаяр (Спортын төв сургууль) 2. Ш.Энхбаясгалан 3. Т.Эрдэнэтөгс (хоёул Аварга), Э.Уугангэрэл (Хэнтий)

Охидын 40 кг: 1. Ч.Номин (Говь цогцолбор) 2. М.Номин-Эрдэнэ (Хангай хүчтэн) 3. Ч.Одончимэг (Хангарьд), Ө.Хулан (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс)
45 кг: 1. Г.Эрдэнэсүрэн (Өвөрхангай) 2. Э.Золжаргал (Спортын төв сургууль) 3. Э.Буман-Аюуш (Баянхонгор), О.Солонго (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс)
50 кг: 1. М.Мөнхгэрэл (Женко) 2. Б.Ганцэцэг (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс) 3. Б.Хишигсүрэн (Баянхонгор), Ж.Золзаяа (Спортын төв сургууль)
55 кг: 1. Т.Алтжин (Спортын төв сургууль) 2. Т.Рэнцэнмядаг (Алдар) 3. Владимир Ринчинов (ОХУ, Хиагт), Э.Отгонбаяр (Өвөрхангай)
60 кг: 1. Б.Марал (Женко) 2. Т.Энхжин (Алдар) 3. М.Жаргалмаа (Сонгинохайрхан дүүрэг), З.Бишрэлт (Спортын төв сургууль)
65 кг: 1. М.Рэнцэнханд (Хангарьд) 2. Г.Энхжин (Төв) 3. З.Үүрийнтуяа (Сонгинохайрхан), Д.Мягмарсүрэн (Алдартан)
70 кг: 1. Д.Халиун (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс) 2. Э.Одзаяа (Женко) 3. Б.Дэлгэрцэцэг (Говь цогцолбор), О.Цэлмүүн (Спортын төв сургууль)

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж