Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багт оршин суугч 13 настай Т энэ сарын 10-ны өдөр гэрээсээ 11.00 цагт гараад сураггүй алга болжээ. Хүүгийн ар гэрийнхэн нь тус аймгийн Онцгой байдлын газарт хандсанаар нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй баг эрэн хайх ажиллагааг явуулснаар гуравдугаар сарын 11-ны өдрийн 05.48 цагт олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Мөн энэ өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугч 25 настай эрэгтэй П байрныхаа дээвэр дээрээс доош унахаар завдсаныг алба хаагчид буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Э.БУРАМ
зочин 2019-03-11 192.82.65.120
Явах замд нь бүү саад бол.
МОЯА ОМОГИЙНХОН 2019-03-11 58.108.22.92
МОНГОЛЫН ТӨР МОНГОЛЧУУДЫГ ҮНЭН ГУРИА ӨЛӨН ЗОЛБИН ЗУТАРУУ АМЬ ЗУУЛГАЖ БАЙНА ДАА, ЯДУУ НИЙГМИЙН СТРЕСС МАШ ИХ БАЙХ ШИГ…