Монголын уран нугараачид тоглосон “Дамбо” Холливудын уран сайхны киноны нээлт гуравдугаар сарын 29-нд болох нь ээ. “Уолт Дисней” кино компанийн бүтээл, циркт өссөн нисдэг зааны тугалын тухай өгүүлдэг “Дамбо” хүүхэлдэйн киног мэдэхгүй үзэгч үгүй биз.
Уг алдартай хүүхэлдэйн киног Холливудын алдарт найруулагч Тим Бюртон бүрэн хэмжээний уран сайхны кино болгон хийхээр шийджээ. “Дамбо” уран сайхны киноны гол дүрд Колин Фаррел, Мишель Кэйтон, Денни Давито, Ева Грийн, Колин Фаррел нар тоглосон байна. Харин Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар туслах дүрд тогложээ.
Монголын циркийн уран нугараачдад циркийн урлагийн тухай өгүүлэх кинонд тоглох саналыг өнгөрсөн 2017 оны аравдугаар сард хүлээн авчээ. Энэхүү саналын дагуу уран нугаралтын жүжигчид, продюсер Н.Эрдэнийн хамт 2018 оны нэгдүгээр сард Лондон хотноо очиж, кино шалгаруулалтад оролцож, тэнцсэн байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ