Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тогтоосон. Шалгуулагчид Монгол хэлбичгийн шалгалтын суудлын хуваариа гуравдугаар сарын 11-нээс 23-ны хооронд www.eec.mn сайтад нэвтэрч хэвлэж авна гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Тиймээс 2019 онд төгсөж байгаа шалгуулагчид регистрийн дугаараар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авна. Харин өмнөх оны шалгуулагчид шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан суудлын хуваариа хэвлэж авах гэнэ. Монгол хэлбичгийн шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэх бөгөөд шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут байна.
2019 онд ЕБС төгсөж буй шалгуулагчдын анхааралд
Монгол хэлбичгийн шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
2. Суудлын хуваарь
3. Сургуулийн захирлаар баталгаажуулсан 3*4 хэмжээтэй цээж зурагтай тодорхойлолт
Өмнөх онд төгссөн шалгуулагчдын анхааралд
Монгол хэлбичгийн шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
2. Суудлын хуваарь
3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
А.СҮРЭН
Холбоотой мэдээ