Раллигийн ДАШТ-ий 3 дахь гараа Мексикт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Раллигийн ДАШТ-ий 3 дахь гараа Мексикт боллоо

Раллигийн ДАШТ-ий 3 дахь гараа Мексикт боллоо

Авто раллигийн ДАШТ-ий энэ оны 3 дахь гараа Мексик улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдав. Эхний 2 гараа холимог болон цасан зам дээр уралдаж байсан бол Мексикийн гараа энэ улирлын эхний шороон зам гэдгээрээ онцлог байв. Баг тамирчид нийт 21 гараанд 316.51 км замд уралдсан ба “Ситрон” багийн Франц залуу С.Ожьегийн баг тэргүүлсэн байна.

С.Ожье, Ж.Ингасси нар нийт 19 гарааны 7 гараанд ялагч болж нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн. Дэд байранд дэлхийн аваргыг нийлбэр дүнгээр тэргүүлж буй “Тоёота” багийн О.Танак, гуравдугаар байранд “Форд” багийн Е.Эванс нар оржээ. Мексикийн гарааны дараах байдлаар ДАШТ-ийг нийлбэр дүнгээр О.Танак 65 оноотой тэргүүлж байгаа бол С.Ожье 61, Т.Невилле 55 оноотой эхний 3 байранд бичигдэж байна. Дэлхийн аваргын дараагийн гараа энэ сарын сүүлийн амралтын өдрүүдэд Франц улсад хатуу хучилттай асфальтан зам дээр явагдана.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж