М.Энхболдод үнэнч үлдсэн түшээ

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

М.Энхболдод үнэнч үлдсэн түшээ

М.Энхболдод үнэнч үлдсэн түшээ

Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодох хүртлээ МАН-д М.Энхболд шиг нэр хүндтэй, нөлөөтэй хүн байгаагүй ч түүний энэхүү ялагдал нь нөхдийнх нь хэн нь хэн бэ гэдгийг тодруулж өгсөн гэж хэлэхэд буруудахгүй. Тиймдээ ч эрх мэдэлтэй явахад нь өдөр шөнөгүй шахам хормойдож явсан нөхдөөс олон хүн нүүр бууруулсан ч зарим нь нөхөрлөлдөө үнэнч үлдэж хат заасан нь бий. Тэдний нэг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа аж. Энэ тухайгаа ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа ний нуугүй дурджээ.

Тэрбээр  “Эмэгтэй хүн хань ижил, үр хүүхэд, найз нөхөддөө үнэнч байдаг. Үүний нэгэн адилаар би сайн, муу хэлүүлээд М.Энхболд гэдэг хүнтэй 20 жил хамт явсан учраас үнэнч үлдэхийг хүссэн. Хүнд хэцүү цагт найз шиг байх ёстой юм. Энэ утгаараа би багаас нь ганцаараа үлдэж чадсан. Тэгээд яахав дээ, цагийн аясаар өнгөө, үзэл бодлоо хувиргадаг хүмүүс олон болсон гэдгийг харлаа. Зарим хүн надад “Төрийн сайдыг нэг өдөр, нэг цаг ч болов хийе гэж зүтгэдэг байхад чи татгалздаг тэнэг үү, солиотой юм уу” гэж хэлж байсан. Би сайдын ажлыг хамгийн удаандаа хоёр жил хийхээр байна. Гэхдээ би 20 жилийн харилцаагаа нэгдүгээрт тавьсан. Тэр хүний удирдлагад би дүүрэг удирдаж байсан. Мөн хотын орлогчоор ажиллаж байсан. Тэр хүний удирдлагад намын залуучуудын холбоо, эмэгтэйчүүдийн холбооны даргаар ажилласан. Тиймээс хэрэгцээтэй үедээ үнэ, цэнэтэй зүйлийг нь сурч хамт байчихаад “Одоо хэрэггүй боллоо. Салхины аясаа дагая” гэсэн өөдгүй зан гаргахыг хүсээгүй. Ядаж өөртөө үнэнч үлдэхийг хүссэн” гэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж