"Оюутолгой" ХХК-д ажилладаг Энэтхэгийн иргэн улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь лабараторийн шинжилгээгээр батлагдсан билээ. Энэ дагуу ЭМЯ, ХӨСҮТ, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын хамтарсан баг энэ сарын 7, 8 ны өдрүүдэд Оюутолгой компанийн баазад ажиллан, эрсдэлийн хамтарсан үнэлгээ хийжээ. Тус үнэлгээний хүрээнд ойрын хавьталыг тогтоож, сорьц авч лабораторийн шинжилгээ хийхэд Улаанбурхан өвчний тохиолдол илрээгүй байна.
Мөн тус компаний гадаад болон дотоодын 700 гаруй хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 550 хүнийг улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулжээ.
Холбоотой мэдээ