Хаврын чуулганы эхэнд АН бүлгээ татан буулгана

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганы эхэнд АН бүлгээ татан буулгана

Хаврын чуулганы эхэнд АН бүлгээ татан буулгана

Хаврын ээлжит чуулганы эхэнд УИХ дахь АН  бүлгийнхээ  үйл ажиллагааг дуусгавар болгохоо  УИХ-ын даргад мэдэгдэнэ гэдгийг өнөөдөр тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тодотголоо. Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Л.Болд гишүүн өөрийнхөө сонголтыг хийсэн юм шиг байна. Бид үүнд хүндэтгэлтэй хандана. Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжинэ. Гэхдээ бидэнд ганц боломж алдагдах нь завсарлага л авах боломжгүй болно" гэсэн юм.

Эргэн сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-нд  АН-ын Үндэсний дүрмийн хороо  хуралдаж, УИХ-ын гишүүн  Л.Болдыг улстөрийн сонгуульд өрсөлдөх эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан.  Энэ шийдвэрийн дараа Л.Болд гишүүн УИХ дахь АН-ын бүлгээсээ гарах тухай хүсэлтээ хүргүүлсэн ч уг асуудлыг УИХ-ын даргад танилцуулаагүй байсаар намрын чуулган завсарласан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж