Дугуйн түрээсийн үйлчилгээ ирэх сарын 1-нээс эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Дугуйн түрээсийн үйлчилгээ ирэх сарын 1-нээс эхэлнэ

Дугуйн түрээсийн үйлчилгээ ирэх сарын 1-нээс эхэлнэ

Өнгөрсөн жилээс түрээсийн дугуйн үйлчилгээ “UBIKE” төслийг Улаанбаатар хотод нэвтрүүлсэн. Дээрх төслийн хүрээнд хотын төвийн 10 зогсоолд 250 түрээсийн дугуйг байрлуулж ажилласан юм. Энэ жилийн хувьд түрээсийн дугуй үйлчилгээ ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдэд хүрэх бөгөөд 200 дугуй үйлчилгээнд гарах аж. Түүнчлэн өмнө нь иргэд 10 байршлаас дугуйн түрээслэх үйлчилгээг авч байсан бол энэ жилээс 20 байршлаас авах боломжтой болно.

Уг асуудлаар бид дээрх төслийг санаачлагч Г.Дашнямаас тодруулахад “Ирэх сарын 1-нээс дугуй түрээсийн үйлчилгээ эхэлнэ. Энэ хавар 20 зогсоолд 200 гаруй дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тавдугаар сараас тоог нь нэмнэ. Өнгөрсөн жилийн байдлаас үзэхэд дугуй эвдэх, эд ангийг нь хулгайлах тохиолдол цөөнгүй гарсан. Энэ жилээс иргэд соёлтой үйлчлүүлнэ гэдэгт найдаж байна. Үнэ ханшид нь өөрчлөлт ороогүй байгаа” гэж ярилаа.

Дашрамд түрээсийн дугуй үйлчилгээний нэг цаг нь 1000 төгрөг, хоёр цаг бол 1500 төгрөг байдаг аж. Харин дугуйг зориулалтын бус зогсоол байршуулбал 500 төгрөг нэмж төлнө. Мөн дугуйг хулгайд алдахаас сэргийлж дугуй бүр  GPS төхөөрөмжтэй юм.

Э.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж