Хойд Америкийн ҮХЛ-н улирлын тоглолт өндөрлөх шатандаа ороод байна. Багууд 67-70 тоглолт хийгээд байгаа ба улирлын тоглолт өндөрлөхөд багуудад ихдээ 13-14 тоглолт үлдээд байна. Энэ улирал плэй-оффын эрхийг хамгийн түрүүнд Тампа Бэй Лайтнинг плэй-оффын эрхээ авсан. Тэгвэл Оттава Сенаторс баг энэ жилийн плэй-оффт орох боломжгүй болсон эхний баг болжээ. Өнгөрсөн 10-ны өдөр Бостон Брюинс багт хожигдсноор плэй-оффт шалгарах боломжгүй болсон.
Дорнод бүсийн Атлантик дивизионы Оттава Сенаторс баг бүсийнхээ хүснэгтийн хамгийн сүүлд 69 тоглолт хийснээс 23 хожилтойгоор 52 оноотой бичигдэж байна. Канадын нийслэл хотын баг улирлын үлдсэн тоглолтуудын үр дүнгээс үл хамааран плэй-оффыг өнжихөөр болж байна. Ийнхүү Оттава Сенаторс баг сүүлийн 2 улирал дараалан плэй-оффын гадна үлдэв.
Б.БЯМБАБАЯР