С.Уилльямс тэмцээнийг орхив

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

С.Уилльямс тэмцээнийг орхив

С.Уилльямс тэмцээнийг орхив

АНУ-ын Калифорни мужид мэргэжлийн талбайн теннисний Парибас Опен буюу Индиан Уэлльс тэмцээн явагдаж байна. Тэмцээний 3-р шатны тоглолтууд эхлээд байгаа бөгөөд алдарт теннисчин С.Уилльямс тэмцээнийг энэ шатнаас орхив. Тэрбээр 3-р шатанд Их Дуулга тэмцээний хошой цомын эзэн Испаний Г.Мугурузатай тоглож байсан ч 2-р сетээс тэмцээнийг орхисон байна. Тэмцээнийг орхиод буй С.Уилльямс “тоглолтын өмнө тийм ч таатай байгаагүй. Тоглолтын явцад бие эвгүйрхэж байсан” гэж хэлээд Миамид бэлтгэл сайтай эргээд ирнэ гэжээ.

Их Дуулга тэмцээний 23 удаагийн цомын эзэн С.Уилльямс энэ оны Австралийн нээлттэй тэмцээнд оролцсоны дараа чансааны ТОП-10-д багтан эргэн ирж байсан. Индиан Уэлльс тэмцээн түүний энэ онд оролцож буй 2 дахь тэмцээн нь юм.

Индиан Уэлльс тэмцээний 4-р шатанд шилдгүүдээс С.Халеп, Е.Свитолина, Г.Мугуруза нар одоогийн байдлаар шалгараад байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж