Формула-1 уралдааны улирлын өмнө

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Формула-1 уралдааны улирлын өмнө

Формула-1 уралдааны улирлын өмнө

Авто спортын хурд, хүчний гайхамшиг болсон формула-1 уралдааны 2019 оны дэлхийн аварга эхлэхэд ердөө 7 хоног үлдэж байна. Одоогоор багийн арын албаны инженер, техникийн ажилчид тун завгүй байгаа. Барселонад болсон улирлын өмнөх сорилд Феррари болон Мерседес багууд хамгийн шилдэг цагийг үзүүлсэн. Магадгүй Феррари баг Мерседес багийн хаанчлалыг зогсоож, С.Феттел аварга болохын төлөө хүчтэй өрсөлдөх болов уу? Ингээд шинэ улирал эхлэж буйтай холбогдуулан формула-1 уралдааны эргэн тойронд болж буй үйл явдлуудыг сонирхуулъя.

Энэ улиралд Форс-Индиа нэрээ өөрчилж Рэсинг Пойнт, Заубер нэрээ өөрчилж Альфа Ромео Рэсинг болсон. Багууд үндсэн бааз дээрээ байгаа ба зөвхөн нэрээ өөрчилсөн. Харин Ред Булл баг Хондагийн мотортой уралдахаар болж байна.

Мерседесийн хөдөлгүүрийг Мерседес, Рэсинг Пойнт болон Уилльямс багууд, Ферраригийн хөдөлгүүрийг Феррари, ХААС, Альфа Ромео, Реногийн хөдөлгүүрийг Рено, МкЛарен, Хондагийн хөдөлгүүрийг Ред Булл, Торо Россо багууд авч уралдана.

Энэ улиралд мөн хэд хэдэн нисгэгчдийн солилцоо явагдсан. К.Райкконен Феррари багийг орхиж Альфа Ромео багт, Д.Риккиардо Ред Буллыг орхиж Рено багт, К.Сайнз Реног орхиж МкЛарен багт, П.Гасли Торо Россо багийг орхиж Ред Булл багт, Ч.Леклерк Заубер багийг орхиж Феррари багт, Л.Стролл Улльямс багийг орхиж Рэсинг Пойнт багт иржээ. Ф.Алонсо өнгөрсөн улирал формула-1 уралдаанаас зодог тайлсан. Тэгвэл Мерседе, Уилльямс багуудад уралдаж байсан Польш нисгэгч Р.Кубица 9 жилийн дараа эргэн ирлээ.

Багуудын нисгэгчид:

  • Мерседес – Л.Хэмилтон (5 удаагийн дэлхийн аварга), В.Боттас
  • Феррари – С.Феттел (4 удаагийн дэлхийн аварга), Ч.Леклерк
  • МкЛарен – К.Сайнз, Л.Норрис
  • Уилльямс – Р.Кубица, Ж.Руссел
  • Ред Булл – М.Верстапен, П.Гасли
  • Рено – Д.Риккиардо, Н.Хюлкенберг
  • ХААС – Р.Грожеян, К.Магнуссен
  • Торо Россо – Д.Квят, А.Альбон
  • Альфа Ромео – К.Райкконен (2007 оны дэлхийн аварга), А.Жиовиназзи
  • Рэсинг Пойнт – С.Перез, Л.Стролл

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж