Монголын хөрөнгийн бирж 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 07-ний өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,400,232,998.59 төгрөгийн арилжаа хийсэн байна.
- ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 42 компанийн 1,639,708 ширхэг хувьцаа 460,476,108.59 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 219,727 | 152,972,812 |
2 | APU | АПУ | 169,637 | 107,183,463 |
3 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 757,994 | 51,735,092 |
4 | GOV | ГОВЬ | 155,701 | 49,736,698 |
5 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 2,349 | 16,708,015 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 861,777.00 | 1,338,924,272.20 |
2 | NOVL | Новел инвестмент ХХК | 59,028.00 | 553,275,055.00 |
3 | MNET | Ард секюритиз ХХК | 557,916.00 | 279,794,612.53 |
4 | GLMT | Голомт Капитал ХХК | 148,071.00 | 127,260,956.57 |
5 | BDSC | БиДиСек ХК | 357,332.00 | 119,477,797.11 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
- ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
3 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 07-ний өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаж нийт 8,990 ширхэг үнэт цаасыг 939,756,890 төгрөгөөр арилжсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 12,111 | 1,265,738,570 |
2 | NOVL | Новел инвестмент ХХК | 5,056 | 531,751,260 |
3 | GLMT | Голомт Капитал ХХК | 700 | 70,707,000 |
4 | GAUL | Гаүли ХХК | 113 | 11,316,950 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2019 оны 3 дугаар сарын 7-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,467,853,884,992.9 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 21040.41 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.19 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ