Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож, 320 мянган төгрөг болгон нэмэгдүүлснээр эрүүл мэндийн даатгалын хураамж нэмэгджээ. Тодруулбал, эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувийг буюу сарын 3200, жилийн 38.400 төгрөгийн хураамж төлөх юм. Өнгөрсөн жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын жилийн хураамж 28.800 төгрөг байв.
Хөдөлмөр эрхлэгчид цалингийнхаа 4 хувийг эрүүл мэндийн даатгалд төлдөг бөгөөд цалингийн 2 хувийг хувь хүн, 2 хувийг байгууллага төлдөг зохицуулалттай.