Франц бүсгүй “The Voice”-т монгол дуу дуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Франц бүсгүй “The Voice”-т монгол дуу дуулжээ

Франц бүсгүй “The Voice”-т монгол дуу дуулжээ

Францын TF1 телевизээр гуравдугаар сарын 9-ний өдөр цацагдаж олны хүртээл болсон, "The Voice 8" шоун дээр франц бүсгүй монгол дуу дуулж, шүүгчид төдийгүй үзэгчдийг гайхшруулжээ. Тодруулбал, өдгөө 41 настай Лили Юнг бүсгүй Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэж байсан баруун монголчуудыг эр, эм, хүүхэд гэлтгүй хомроглон устгаж, бууж өгсөн иргэдийг тараан суурьшуулж үгүй хийсэн харамсалтай түүх буюу эх орныхоо хил хязгаар газарт алслагдан амьдарч, элэг нэгтнээ үгүйлсэн цөөнх түмний гансрал, нэхлийн дуу гэгддэг “Жаран цагаан адуу” дууг дуулсан байна.

Тус шоуны шүүгчдээр Жюльен Клерк, Mика, Сопрано, Женифер нар ажилласнаас Лили Юнг шүүгч Жюльен Клеркийг сонгон, түүний багт орж, шоугаа цааш үргэлжлүүлэхээр болжээ. Түүний дуулахыг сонссон дөрвөн шүүгч дөрвүүлээ эргэн харсан байна.

Дэлхийн ард түмний дуу хөгжмийг сонирхон судалж, дуулж, түүгээрээ дэлхийг танин мэдэх аялалд уриалан дуудахыг эрмэлздэг Лили Юнг бүсгүй Азийн орнуудаар олон удаа аялсан бөгөөд тэр дундаас Монгол Улс гайхалтай сайхан байсан талаар өгүүлжээ.

Эх сурвалж: TF1

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж