БНСУ-ын ажиллах хүчний шалгалтад орох бол дараах хаягаар бүртгүүлээрэй

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

БНСУ-ын ажиллах хүчний шалгалтад орох бол дараах хаягаар бүртгүүлээрэй

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт Хөдөлмөрийн яам ба Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын хамтарсан 2019 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах солонгос хэлний шалгалтыг зарлаад байгаа.

Солонгос хэлний шалгалтад орохын тулд эхлээд цахим бүртгэлийн дугаар олголтыг http://solongos.hudulmur-halamj.gov.mn/ сайтад бүртгүүлэн авах юм байна. Бүртгэлийг өнөө өглөө 09.00 цагт нээсэн бөгөөд маргааш 18.00 цагт хаана. Бүртгэлийн цонхонд “Та бүртгэгдлээ” гэж гарч ирэхэд таны оршин суугаа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсийн бүртгэл хийгдэх хаяг, огноо, өдөр цагтайгаа гарч ирэх юм байна. Уг тэмдэглэгээнд заасны дагуу  хугацаанд нь багтаан очиж өөрийн биеэр шалгалтанд бүртгүүлэх аж. Хэрвээ онлайн бүртгэлд заасан дугаарын дагуу бүртгүүлээгүй бол хүчингүйд тооцож, дараа жилд бүртгэлд хамрагдахаас аргагүй болно. Тиймээс солонгос хэлний шалгалтад бүртгүүлэх гэж байгаа иргэдийн хувьд эхлээд  http://solongos.hudulmur-halamj.gov.mn/ сайтад бүртгүүлж, өөрийн бүртгэл хийх дугаараа авч тухайн заасан дугаарын дагуу дүүрэгтээ очиж бүртгүүлнэ.

Орон нутгийн иргэд уламжлалт аргаар буюу шууд очиж бүртгүүлэх юм байна.

Улаанбаатар хотод бүртгэлийн дугаар авсан иргэд болон 21 аймгийн иргэд гуравдугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд бүртгэлд хамрагдана.

Солонгос хэлний шалгалт авах өдрийг гуравдугаар сарын 26-ны өдөр зарлах юм. Шалгалт Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний ерөнхий газарт дөрөвдүгээр сарын 5-аас зургадугаар сарын 6-ны хооронд явагдах аж. Солонгос хэлний шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг зургадугаар сарын 13-ны өдөр мэдээлэх юм байна.

Солонгос хэлний шалгалтанд тэнцсэн иргэд дараагийн ур чадварын шалгалтад орно. Уг шалгалтын хуваарийг зургадугаар сарын 17-19-ний өдрүүдэд зарлаж, долдугаар сарын 10-нд эцсийн хариу гарах юм байна.

Ингээд эцсийн хариуг долдугаар сарын 23-ны өдөр БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын төлөөлөгчийн цахим хуудас болох monkor.net болон Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим хуудас epstopik.hrdkorea.or.kr сайтаар дамжуулах мэдээлэх юм байна.

БНСУ-д ажиллах монгол иргэдийн тоог энэ жил эцсийн байдлаар 1900 хүнээр төлөвлөж байгаа аж. Тиймээс иргэдийн хувьд маргаашийн 18.00 цагаас өмнө http://solongos.hudulmur-halamj.gov.mn/ бүртгэлд харьяа дүүргийн бүртгэлийн дугаараа заавал авч тухайн заасан цагт очиж бүртгүүлэх юм байна. Харин 21 аймгийн иргэд уламжлалт аргаар буюу шууд бүртгэлийг гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлэх аж.

Солонгос хэлний шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://www.monkor.net болон http://hudulmur-halamj.gov.mn сайтаас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж