Удирдах бүрэлдэхүүн спортоор өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Удирдах бүрэлдэхүүн спортоор өрсөлдөж байна

Удирдах бүрэлдэхүүн спортоор өрсөлдөж байна

Зэвсэгт хүчний жанжин штабаас Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойг угтан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын  удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулж байгаа  спортын нөхөрсөг  тэмцээн гар бөмбөгийн тэмцээнээр  “Алдар” спорт хороонд үргэлжилж байна.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагын нэгдмэл үйл ажиллагааг бэхжүүлэх, бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус тэмцээн өчигдөр буюу энэ сарын 10-нд биллиард, гар бөмбөгийн төрлийн аваргуудаа шалгаруулжээ.

Нөхөрсөг тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоодын болон агаарын цэргийн нийт 100 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж