Осолдсон “Boeing 737 Max 8” онгоцны хар хайрцгийг оллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Осолдсон “Boeing 737 Max 8” онгоцны хар хайрцгийг оллоо

Осолдсон “Boeing 737 Max 8” онгоцны хар хайрцгийг оллоо

Этиопын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоц өчигдөр /2019.03.10/ осолдож онгоцны багийн найман гишүүн болон 157 зорчигч бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл онгоцны хоёр хар хайрцгийг олсон тухай Этиопын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Ослын газар дээр Этиопын мөрөн шалгах багийнхан болон АНУ-ын шинжээчид, “The Boeing” компанийн шинжээчид ажиллаж байгаа юм.

Энэ удаагийн осол нь “Boeing 737 Max 8” загварын онгоц осолдсон хоёр дахь тохиолдол болсон бөгөөд дөнгөж 2017 онд шинээр худалдаанд гарсан онгоц ийнхүү зургаан сарын дотор дараалан осолдсон нь дэлхийн агаарын тээврийн салбарыг цочроогоод байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Индонезид мөн дээрх загварын шинэ онгоц осолдож 189 хүний амь эрсэдсэн. Тиймээс уг онгоцыг үйлчилгээндээ ашиглаж буй Хятад, БНСУ тэргүүтэй орнууд дээрх загварын хөлгүүдийг үйлчилгээнд ашиглахаа түр зогсоох шийдвэр гаргасан. Харин Норвеги улс   “Boeing 737 Max 8” онгоцыг үйлчилгээндээ үргэлжлүүлэн ашиглахаа мэдэгдсэн. Тус улс нийт 164 агаарын хөлөгтэй ба үүний 18 нь “Boeing 737 Max 8” загварын хөлөг юм байна. 2021 оны эцэс гэхэд “Boeing 737 Max 8” загварын 70 хөлөгтэй болохоор зорьж байгаа ажээ. Энэ загвар нь “The Boeing” компанийн хамгийн өндөр борлуулалттай загвар юм байна.

МИАТ компанийн “Boeing 737 Max8” хөлгийг нислэгт гаргахыг хориглов 

Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглагдаж байсан “Boeing 737 Max8” загварын агаарын хөлөг осолдсонтой холбогдуулан ИНЕГ-аас МИАТ авиакомпанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max8” маягийн агаарын хөлгийн нислэгийг өнөөдрөөс /2019.03.11/ эхлэн түр хугацаагаар зогсоожээ.
Иймээс дээрх агаарын хөлгийг үйлдвэрлэгч “Boeing" компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max8”-ыг нислэгт ашиглахгүй байх болсон байна. МИАТ компани нийт долоон агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэж байсан бөгөөд “Boeing 737 Max8”-ыг түр хугацаагаар нисэхийг хориглосноор зургаан хөлгөөр агаарын тээврийн үйлчилгээг үргэлжлүүлэх болж буй юм.

KOREAN AIR “BOEING 737 MAX 8”-ЫГ ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАХАА ХОЙШЛУУЛНА

БНСУ-ын хамгийн том авиакомпани болох Korean Air Индонези болон Этиопод болсон осолтой холбогдуулан “Boeing 737 Max 8” загварын зургаан онгоц үйлчилгээндээ шинээр нэвтрүүлэх гэж байснаа түр хойшлуулахаар болжээ. “Яг шийдвэр нь гараагүй байгаа ч Этиопын ослоос болж бидний төлөвлөгөөнд өөрчлөлт орж магадгүй байна” гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Eastar Jet” компани нь уг хөлгийг үйлчилгээндээ ашигладаг цорын ганц компани бөгөөд одоогоор “Boeing 737 Max 8” загварын хоёр онгоцтой, энэ оны сүүлч гэхэд нэмж дөрвийг авахаар захиалсан байгаа гэв.

Мөн “Jeju Air”, “T’way Air” зэрэг компаниуд дээрх загвараас захиалсан байгаа аж. Дэлхий даяар 2017 оноос эхлэн “Boeing 737 Max 8” загварын 300 онгоц үйлчилгээнд нэвтэрсэн ба цаана нь дахиад 3,000 орчим захиалга ирсэн байгаа гэнэ.

BOEING ШИНЭ ЗАГВАРЫН ОНГОЦОО ТАНИЛЦУУЛАХ ЁСЛОЛОО ЦУЦЛАВ

Этиопын агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоц Ням гаригт  /2019.03.10/ осолдож тус онгоцонд явсан 157 хүн бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү ослоос үүдэн нисэх онгоц үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том  “The Boeing” компани шинэ загварын онгоцоо танилцуулах ёслолоо цуцалсан байна. “Boeing 777x” загварын шинэ загварын онгоцыг танилцуулах ёслол энэ сарын 13-ны өдөр АНУ-ын Сиатл хотноо болох байжээ.

Мөн Хятад улс энэхүү осолтой холбоотойгоор “Boeing 737 Max8” загварын онгоцоор хийх дотоодын бүх нислэгээ түр хугацаагаар цуцалсан байна. Тус улсын дотоодын нислэгт нийт 60 “Boeing 737 Max8” хөлөг үйлчилдэг аж.

Өнгөрсөн оны аравдугаар сард мөн энэ загварын шинэхэн онгоц Индонезид осолдож 189 хүн бүгд амиа алдсан.

“Boeing 737 Max8” онгоц нь 2017 оноос үйлчилгээнд нэвтэрсэн шинэ загварын хөлөг боловч зургаан сарын дотор ийнхүү хоёр онгоц осолдож 346 хүний алтан амь эрсэдсэн нь үнэхээр харамсалтай хэрэг юм. Дээрх хоёр онгоц хоёулаа хөөрөөд хэдхэн минутын дараа осолдсон ба Индонезид болсон ослын шалтгаан нь онгоцны хурд хэмжигчийн ажиллагаа саатсан гэсэн дүгнэлт гарсан. Дашрамд дурдахад МИАТ  компани өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд "Вoeing 737-8МАХ загварын онгоцыг хүлээн авч байв. 2011 онд АНУ-ын “Боинг” компаниас гурван ширхэг агаарын хөлөг худалдан авах гэрээнд гарын үсэг зурсны дагуу анхныхыг нь 2013 онд “Боинг 767-300” загварын онгоц хүлээн авсан бол хоёр дахийг нь 2014 онд авчээ.

Харин энэ оны хоёрдугаар сард хүлээн авсан "Вoeing 737-8МАХзагвар нь дэлхийн зах зээлд хамгийн их борлуулалттай, түлшний зарцуулалт багатай хөлөгт тооцогддог юм.

МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.БаттөрМанай компани 2011 онд "Boeing" компанитай шууд гэрээ хийж анх  “Боинг В767” болон хоёр ширхэг "Boeing В737”, нийт гурван хөлгийг шууд худалдан авахаар болж, бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Шууд гэрээний дагуу анхны онгоцуудыг худалдан авч байсан боловч улс орны болон компанийн санхүүгийн хямралаас шалтгаалан дараагийн агаарын хөлгүүдийг түрээсийн гэрээ хийн авч ирсэн юм. Өнөөдрийн шинэ онгоцыг сарын 400 гаруй мянган ам.доллараар мөн түрээсийн гэрээгээр авч байна. Өнөөдөр “МИАТ” компани нийт долоон "Boeing”-ын агаарын хөлөгтэй болж байна. Шууд хамтын ажиллагааны онцлог нь бид түрээсийн төлбөрөө шууд төлж буй. Мөн тухайн сардаа төлж буйгаар онцлогтой юм” гэж мэдээлэл өгч байсныг сануулъя.

Эх сурвалж: nst.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж