УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй долоон гишүүн Швейцарт айлчилна

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй долоон гишүүн Швейцарт айлчилна

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй долоон гишүүн Швейцарт айлчилна

УИХ-ын дарга Г. Занданшатар гуравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.

Айлчлалынхаа хүрээнд Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын парламент-Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, парламентын дэгийн зохицуулалттай танилцах аж. Мөн Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм.

Тэрбээр  айлчлалын хугацаанд хэд хэдэн удаагийн уулзалт хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох бөгөөд Швейцарын Холбооны Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Олон улсын санхүү хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел нар Монгол Улсын Их Хурлын даргад бараалхахаар төлөвлөжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн, УИХ дахь  Монгол-Швейцарын парламентын бүлгийн гишүүн Л.Болд,  УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нар болон албаны зарим хүмүүс багтжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж