Дэлхийн хамгийн өндөр настан 116 настай

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр настан 116 настай

Дэлхийн хамгийн өндөр настан 116 настай

Японы иргэн, 116 нас 66 хоногтой Канэ Танака албан ёсоор дэлхийн хамгийн өндөр настай хүнээр хүлээн зөвшөөрөгдсөн байна. Энэ талаар "Гиннесийн амжилт"-ын цахим хуудаст мэдээлжээ. Япон эмэгтэй 2005 оноос хойш Фукуока дахь асрамжийн газарт амьдарч буй юм.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Канэ Танакад хүндэтгэлийн цол олгох албан ёсны арга хэмжээ болжээ. Тэрбээр энэ мөчийг амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөч хэмээн хэлсэн байна.

Танака 1903 оны нэгдүгээр сарын 2-нд мэндэлжээ. Түүний нөхөр, ууган хүү Дэлхийн II дайны үед амь үрэгдсэн байна. Танака бүх амьдралынхаа турш дайнаас өмнө нөхрийнхөө хамт нээсэн цагаан будааны амттаны дэлгүүртээ ажиллажээ. Тэрбээр 1970-аад оны үед тэтгэвэртээ гарч, хэд хэдэн удаа АНУ-д аялсан байна.

Япон эмэгтэй өглөө эрт босдог, хөлөгт тоглоомууд тоглох дуртай бөгөөд амттанаас хэзээ ч татгалзаж байгаагүй аж. Тэрбээр 103 насандаа хорт хавдрын мэс засалд орсон нь амжилттай болж, түүнээс хойш ямар нэгэн ноцтой өвчин эмгэг тусаагүй байна.

Өмнө нь Дэлхийн хамгийн өндөр настанаар Японы иргэн Тиё Мияко нэрлэгдэж байсан ч өнгөрсөн долдугаар сард 117 насандаа таалал төгссөн билээ.

Эх сурвалж: Guinness world records

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж