"УБТЗ"-д 62 осол гарч, дөрвөн хүн нас барсан" | News.MN

"УБТЗ"-д 62 осол гарч, дөрвөн хүн нас барсан"

"УБТЗ"-д 62 осол гарч, дөрвөн хүн нас барсан"

"УБТЗ"-д 62 осол гарч, дөрвөн хүн нас барсан"

"Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр /2019.3.11/ төлөвлөгөөт шалгалт хийж байна.

МХЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг сүүлийн таван жил шалгаагүй. Мөн сүүлийн хоёр жилд их хэмжээний аваар осол гарсан. Манай үнэлгээгээр өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа. Сүүлийн хоёр жилд УБТЗ-д 62 осол гарсан. Үүний 22-ийг нь л үйлдвэрийнх гэж бүртгүүлсэн байна. Үүний цаана олон хүний амьдрал яригдана. Төлөвлөгөөт шалгалт явуулах гэхэд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нь хоёр удаа татгалзсан хариу өгсөн. Ингээд Зам тээврийн хөгжлийн яамнаас зөвшөөрөл аваад өнөөдөр шалгалт хийж байна. Өнөөдөр Д.Жигжиднямаа дарга шалгалт явуулахыг зөвшөөрсөн ч санхүүгээ шалгуулахгүй гэж байна” гэлээ.

Онцлоход “Улаанбаатар төмөр зам”-д гарсан ослоос үүдэн 2017, 2018 онд дөрвөн хүн нас барж, 30-аад хүн хүнд гэмтжээ.

Шалгалтын үйл явцыг үргэлжлүүлэн мэдээлнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-03-11 202.131.233.190

ЭНЭ ОДОО ЮУ ВЭ, 2 УДАА ШАЛГУУЛАХГҮЙ ГЭСЭН ГЭНЭ ҮҮ,ЭНЭ ЁСТОЙ ХУЦДАГ ХУЛГАЙЧ ШҮҮ,МОНГОЛ УЛСЫН НУТАГТ БУЙ ЮМ БОЛ МУ-ЫН ХУУЛИАР ЯВАХ,ХУУЛИНД ЗАХИРАГДАХ ЁСТОЙ БАЙГУУЛЛАГА,ХӨДӨЛМӨРИЙН ЭНЭ ОЛОН ОСОЛ,ГАЛТ ТЭРЭГНИЙ ЭНЭ ОЛОН АВААР ОСОЛ УБТЗ,НЭГЖИЙН ДАРГА НАР,УДИРДЛАГАТАЙ Л ХОЛБООТОЙ ШҮҮ ДЭЭ,ОДОО БУЙ ЭНЭ ДАРГА НАРААС АВАХ ЮМ БАЙХГҮЙ ДЭЭ.

Avatar

Азийн дайсан 2019-03-11 202.179.27.248

СӨНӨЧИХСӨН УБТЗ ЭРДЭНЭТ МОНРОСЦВЕТМЕТ(АСГАТ САЛХИТ) ШИГ БАС 50% НЬ ОРОСУУДЫНХ.

Avatar

Батаа 2019-03-11 202.21.113.66

Арав, хорин мянган ажилчинтай байгууллагад гарсан осол гэвэл цөөн байна. Ер нь сахилга баттай, Аюулгүй байдлыг хамгийн сайн хангасан байгууллага шүү дээ. Мэлийтэл зургаа гаргаад, учрыг нь ч асуулгүй ийм ярилцлага өгч байдаг. Энэ төрийн байгууллагын ажил хийх арга биш байна даа.

Avatar

Зочин 2019-03-11 202.21.113.66

Арав, хорин мянган ажилчинтай байгууллагад гарсан осол гэвэл цөөн байна. Ер нь сахилга баттай, Аюулгүй байдлыг хамгийн сайн хангасан байгууллага шүү дээ. Мэлийтэл зургаа гаргаад, учрыг нь ч асуулгүй ийм ярилцлага өгч байдаг. Энэ төрийн байгууллагын ажил хийх арга биш байна даа.

Avatar

Зочин 2019-03-11 85.248.227.164

Жигжиднямаад учир нь байгаа юм биш, Женко гарсан цагаасаа төмөр зам руу шүлэнгтээд байсан, санасанаа гүйцээхээр дайрч байна гэж ойлголоо. Энэ ханахыг мэдэхгүй шуналын туламын гэдэс хэзээ нэг цагт хагарнаа. Улсын ерөнхийлөгч байж арай ичгүүргүй шунал шүү.

Avatar

Ллллл 2019-03-11 202.126.89.238

Лабораторийн дандаа хулхи багаж худалдан авч мөнгө угааж байгаа юм чинь аюулгүй байдал хангана гэж шал худлаа. Дандаа хулхи хуурмаг үр дүн байгаа шүү дээ!!!

Avatar

Зориг 2019-03-11 66.181.177.12

15 мянган ажилтантай. Төмөр замын тээвэр эрхэлдэг газар харин ч ХАБ-ын тал дээр онцгой анхаарч ажилладаг тулдаа хэрэг зөрчил харьцангуй бага гарч байгаа. Автобус, такси гээд бусад тээврийн салбарт гарч байгаа ослууд бол тоогоо алдсан. Энэ бол УБТЗ-ын удирдлагыг солих зорилготой ээлжит ажиллагаа л байна. Өөр юу ч биш.

Avatar

Lord 2019-03-11 150.129.143.141

Төмөр зам угаасаа утгаа алдчихсан газар.Бүтэхгүй ээ хол явахгүй болсон газар

Avatar

Irged 2019-03-11 202.126.89.147

Jigjidnymaagiin huviin Kompani ym uu shuud shalgaach ee gaihaltai ym aa

Avatar

АТГ ажлаа хийхгүй л байна даа 2019-03-11 217.182.78.177

Луйварчин авилгачин, гахай Жигжиднямааг зайлуулах хүн алга уу энэ төрд. Даварсан гөлөг юм даа. УБТЗ-д шалгах олон хүн байгаа шүү. Жигжиднямаа, Хөдөлгөөний албаны Болд гээд нэг авгайгаа сольдог авилгачин байна, бас бус баахан авилгачин хурган дарга нар зөндөө шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж