"УБТЗ"-д 62 осол гарч, дөрвөн хүн нас барсан"

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

"УБТЗ"-д 62 осол гарч, дөрвөн хүн нас барсан"

"УБТЗ"-д 62 осол гарч, дөрвөн хүн нас барсан"

"Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр /2019.3.11/ төлөвлөгөөт шалгалт хийж байна.

МХЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг сүүлийн таван жил шалгаагүй. Мөн сүүлийн хоёр жилд их хэмжээний аваар осол гарсан. Манай үнэлгээгээр өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа. Сүүлийн хоёр жилд УБТЗ-д 62 осол гарсан. Үүний 22-ийг нь л үйлдвэрийнх гэж бүртгүүлсэн байна. Үүний цаана олон хүний амьдрал яригдана. Төлөвлөгөөт шалгалт явуулах гэхэд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нь хоёр удаа татгалзсан хариу өгсөн. Ингээд Зам тээврийн хөгжлийн яамнаас зөвшөөрөл аваад өнөөдөр шалгалт хийж байна. Өнөөдөр Д.Жигжиднямаа дарга шалгалт явуулахыг зөвшөөрсөн ч санхүүгээ шалгуулахгүй гэж байна” гэлээ.

Онцлоход “Улаанбаатар төмөр зам”-д гарсан ослоос үүдэн 2017, 2018 онд дөрвөн хүн нас барж, 30-аад хүн хүнд гэмтжээ.

Шалгалтын үйл явцыг үргэлжлүүлэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж