Мотоциклоос унаж бэртэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол нэмэгдэж байна. Тухайлбал, Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр хүн мотоциклоос унаж амь насаа алджээ.
Тиймээс мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгай тогтмол хэрэглэх, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Түүнчлэн амралтын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 400 орчим зөрчил илэрсэн байна. Согтуугаар жолоо барьснаас үүдэн зургаан хүн амь насаа алджээ.
Холбоотой мэдээ