Хэбэй-Москва чиглэлийн ачааны тээврийн зам нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Хэбэй-Москва чиглэлийн ачааны тээврийн зам нээгдлээ

Хэбэй-Москва чиглэлийн ачааны тээврийн зам нээгдлээ

Хятадаас Европ хүрэх төмөр замын ачаа тээврийн төслийн хүрээнд Хятадын Хэфэйгээс ОХУ-ын нийслэл Моксва хүрэх ачаа тээврийн шинэ зам гуравдугаар сарын 10-ны өдөр нээгдлээ.

Хэфэйгээс гарсан ачааны чингэлгүүд Москвагийн ойролцоох "Силикатная" өртөөнд буух юм.

Хятадын “Бүс ба зам” төслийн хүрээнд Хэфэйд Төв Ази, Европ руу чиглэсэн ачаа тээврийн олон маршрут Хэфэйд нээгдэж байгаагийн нэг нь энэ юм.

2018 оны тоо баримтаар “Бүс ба зам” төслийн хүрээнд Хэфэй хотын худалдааны эргэлт 7,5 тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд энэ тус хотын нийт бараа эргэлтийн 24 хувийг эзэлж байна. Украинтай хийх худалдааны бараа эргэлт 76 хувиар өссөн бол Филиппинтэй 43 хувь, Сингапуртай 38,7 хувиар өссөн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж