ОХУ-ын Соёлын яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 20-ны өдөр “Терема” найрал хөгжмийн залуу уран бүтээлчдийн хамтлагийн тоглолт болох гэж байна.
“Терема” хамтлагийн орчин үеийн, онцлог тоглолтыг үзсэнээр хүн бүр өөрийн үндэс угсаагаа эргэн санаж, бусад улс үндэстний соёлын онцлогийг илүү мэдрэхийн зэрэгцээ олон үндэстэн бүхий том улсын нэгээхэн хэсэг болохоо мэдрэх боломжтой.
“Терема” хамтлаг ОХУ-д харьяалагддаг олон үндэстний төрөл бүрийн хөгжмийн зэмсэгээр тоглож, улмаар өөрийн уран бүтээлээрээ манай улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй хүмүүсийг нэгтгэж байгаа юм. Хөгжим нь соёлын нэгээхэн хэсэг болохын хувьд улс төр, эдийн засгаас ангид байдаг хэдий ч хүмүүсийг нэгтгэх, бие биенээ таних зэрэгт маш хүчтэй хөшүүрэг болж чаддаг.
Тус хамтлагийн тоглолт нь зөвхөн цаг хугацааг таатай өнгөрүүлж, сайхан амарч, цэнгэх боломжийг олгохоос гадна мөн олон үндэстнүүдийн хөгжмийн зэмсэгтэй танилцах (гусли, домбр, баян, балалайк, дудук, курай болон бусад), дэлхийн хөгжмийн сор болсон олон бүтээлүүдийг сонсох олгоно. Хөгжмийн бүтээлүүд өвөрмөц аранжировк, стандарт бус зохиомжоор олон нийтэд, тэр дундаа залуу үед зориулж танилцуулагдах болно.
“Теремок” хамтлагийн тоглолт нь хэзээ ч, хаана ч соёл урлагийн онцгой үйл явдал болж чаддаг ба хамтлаг нь тухайн бүсийнхээ тод төлөөлөгч нар болох нэр хүнд бүхий уран бүтээлчидтэй (Алтайн хязгаарын хоолойн дууны уламжлалт хамтлагууд, угсаатны хөгжмийн башкирийн хамтлаг “Курайсы”, Большой болон Марийнскийн театрын гоцлол дуучид, Татарстан улсыг төлөөлж баян хөгжимчин Айдар Гайнулин болон бусад) хамтран ажилладаг билээ. Түүнчлэн үдшийн хөтөлбөрт Марийнскийн театрын гоцлол дуучин Людмила Дудина оролцоно.
“Теремок” хамтлаг нь Дэлхийн II дугаар дайны Ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулж цэргийн дууны цоморлиг тусгайлан бэлтгэсэн ба Орос, Монголын үзэгч сонсогч нартаа хүргэхээр тэсэн ядан хүлээж байна. Концерт, 2015 оны 4- р сарын 20 – ны өдөр 19:00 цагаас Улсын Драмын Эрдмийн Театрт болно.
Соёлын салбар дахь Орос-монголын хамтын
ажиллагааны тухай товч мэдээлэл
Справка о российско-монгольском сотрудничестве
в области культуры
Манай хоёр улс өөрийн ард иргэдийн соёл, урлагийн ололт, дэвшилийг харилцан солилцохын зэрэгцээ түүнийгээ баяжуулах, соёлын амьдралын томоохон үйл явдлуудын талаар харилцан мэдээлэл солилцож, өөрийн иргэдийг нөгөө улсын соёл, урлагийн талаар өргөн хүрээний мэдээллээр хангаж, ОХУ, Монгол Улсын бүсийн болон орон нутгийн засаг захиргааны нэгжийн түвшинд соёлын холбоог бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Соёлын салбар дахь хамтын ажиллагаа нь “ОХУ-ын Соёлын яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хоорондын хамтран ажиллах Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж, дараахь салбаруудыг хамруулна. Үүнд:
Хамтарсан уран зургийн үзэсгэлэн, концертын хөтөлбөр зохион байгуулах;
Соёл, урлагийн салбарын ном, хэвлэмэл товхимол солилцох;
Оюуны өмч, урлагийн үнэт зүйлсийг харилцан хамгаалах;
Залуучуудын соёл урлагийн наадам, ардын урлагийн группын уулзалт, сэдэвчилсэн уралдаан, олон нийтийг хамарсан бусад соёлын арга хэмжээ зохион байгуулах;
Хоёр улсын түүхэн болон утга зохиолын үнэт зүйлсийг сэргээх, соёл урлагийн өвийг судлах, хамгаалах.
2013 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Оросын балетын одод Монголд” нэгдсэн нэртэй гала-концерт тоглогдож, оросын хөгжмийн театруудын гол төлөөлөгчид (ОХУ-ын Төрийн академийн Большой театр, Марийнск болон Михайловскийн театр, К.С.Станиславский болон В.И.Немировича-Данченкогийн нэрэмжит театр, Новосибирскийн дүүрь, бүжгийн театрын), гоцлол бүжигчид оролцсон байна.
Концертонд Монгол Улсын Дүүрь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчид, жүжигчид мөн оролцсон юм.
2014 оны 8 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Русский Ренессанс” нэртэй оросын киноны 4 дүгээр наадам зохион байгуулагдсан.
2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Оросын Большой театрын түүхэн тайзнаа “Монголын алтан хоолойтнууд” нэртэй гала-концерт зохион байгуулагдаж, Монгол Улсын Дүүрь, бүжгийн эрдмийн театрын гоцлол уран бүтээлчид оролцсон юм.
Жил бүр монголын 20 оюутан улсын тэтгэлгээр ОХУ-ын соёл, урлагийн их, дээд сургуулиудад элсэн орж байна. Өнөөдрийн байдлаар соёл, урлагийн чиглэлээр Монгол Улсаас оросын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын тоо 150-д хүрээд байгаа ба төгсөгч нар соёлын салбарын төрийн байгууллагуудад ажиллаж эхлээд байна.