ОХУ: Хамгийн олон эмэгтэй боловсролын салбарт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

ОХУ: Хамгийн олон эмэгтэй боловсролын салбарт ажиллаж байна

ОХУ: Хамгийн олон эмэгтэй боловсролын салбарт ажиллаж байна

ОХУ-ын Статистикийн хорооны мэдээгээр хамгийн олон эмэгтэй ажиллаж байгаа салбар нь боловсролын салбар байна.

2017 оны тоо баримтаар боловсролын салбарт ажиллагсдын 82 хувь нь эмэгтэйчүүд ажээ.

Харин боловсролын дараа эрүүл мэндийн салбар орж байна. Эрүүл мэндийн салбарт нийт ажиллагсдын 79 хувь нь эмэгтэй байна. Гуравдугаарт, нийгмийн үйлчилгээний салбар орж байна. Энд ажиллагсдын 73 хувь нь эмэгтэйчүүд байгаа ажээ.

Харин хамгийн цөөн эмэгтэй ажилладаг салбар нь барилга (14%), уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийн салбар (17%) юм.

Нийт ажил эрхэлж байгаа хүмүүсийн тоогоор эрчүүд давуу байна. ОХУ-д нийт 37,1 сая эрэгтэй ажил эрхэлж байгаа бол ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүд 35 саяар тоологдож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж