Хуурамч мэдээлэл түгээвэл мөнгөн торгууль ногдуулна

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Хуурамч мэдээлэл түгээвэл мөнгөн торгууль ногдуулна

Хуурамч мэдээлэл түгээвэл мөнгөн торгууль ногдуулна

Хуурамч мэдээлэл түгээвэл мөнгөн торгууль ногдуулах хуулийг ОХУ-ын Төрийн Дума гуравдугаар сарын 7-ны өдөр гурав дахь хэлэлцүүлгээр баталлаа.

Иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц, олон нийтийг олноороо нийгмийн зөрчилд хийхэд хүргэхүйц хуурамч мэдээлэл түгээсэн, гэхдээ энэ мэдээлэл нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй байвал мэдээлэл түгээсэн иргэнийг 30-100 мянган рублиэр торгохын сацуу шаардлагатай бол зөрчил гаргасан эд зүйлсийг хураан авах юм. Харин ийм зөрчил гаргасан албан тушаалтныг 60-200 мянган рубль, хуулийн этгээдийг 200-500 мянган рублиэр торгож, мөн шаардлагатай гэж үзвэл зөрчил үйлдсэн эд зүйлсийг хураан авахаар хуульд заалаа.

Хуурамч мэдээллийн улмаас иргэдийн амин хэрэгцээний обьектын, үүнд нийгмийн дэд бүтэц, нийтийн тээврийн дэд бүтэц, эрчим хүч болон харилцааны холбооны объектын ажил доголдсон бол иргэнийг 100-300 мянгаалбан тушаалтныг 300-600 мянган, хуулийн этгээдийг 500 мянгаас нэг сая хүртэлх рублийн торгууль ногдуулж, шаардлагатай бол хуурамч мэдээлэл түгээсэн эд зүйлсийг хураан авахаар зохицуулсан байна.

Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуурамч мэдээлэл түгээж, үүний улмаас иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, иргэдийн амин чухал хэрэгцээт объектын үйл ажиллагаа доголдсон бол иргэнд 300-400 мянга, албан тушаалтанд 600-900 мянга, хуулийн этгээдэд 1- 1,5 сая рублийн торгуулийг ногдуулж, шаардлагатай бол эд зүйлсийг хураан авах юм.

Ингэхдээ эдгээр зөрчлийг 24 цагийн прокурорын байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж