Хакүхо давж, Какүрюү унав

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Хакүхо давж, Какүрюү унав

Хакүхо давж, Какүрюү унав

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн өчигдөр Осака хотын сүмогийн ордонд эхэллээ. 14 хоног үргэлжлэн явагдах хаврын тэмцээний баруун жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал, зүүн жигүүрийг аварга Какүрюү М.Ананд тэргүүлэв.

Өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил болон озэки Гоэйдо, Такаясү, Точиношин нарын өндөр цолтой бөхчүүд барилдаж байгаа.

Тэмцээний эхний өдөр их аварга Хакүхо Хокүтофүжигээр эхний даваагаа авсан бол аварга Какүрюү Митакимид дийлджээ. Мөн озэки Такаясү, Гоэйдо, Точиношин нар эхний даваагаа авсан байна.

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноров, Чиёошома Г.Мөнхсайхан нар эхний учраагаа давжээ.

Хаврын тэмцээн гуравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд Осака хотод болно.

ХАЦҮ БАШЁ: /Монгол бөхчүүд/

Макүүчи

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал
  • Ёкозүна Какүрюү М.Ананд
  • Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил
  • Маэгашира-4 Ичиножёо А.Ичинноров
  • М-16 Дайшёохо Ч.Шижирбаяр
  • М-17 Чиёошёома Г.Мөнхсайхан

Жюүрёо

  • З-6 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар
  • З-7 Азүмарюү С.Тодбилэг
  • З-12 Миторюү Б.Төрболд
  • Б-12 Араваши Э.Дөлгөөн
  • Б-14 Кирибаяма Б.Лхагвасүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж