Суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлджээ. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Цагаан хаалга өртөөнөөс Хандгайт өртөө рүү хөдөлсөн 3503 дугаар галт тэрэг 15.12 цагт Ерөө сумаас 10 гаруй километрийн ойролцоо зорчиж явсан Тоёота маркийн цагаан өнгийн суудлын автомашиныг мөргөжээ. Осол гарах үед дээрх авто машины жолооч О нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд гарамгүй газрын хашааг дайрч улмаар галт тэргэтэй мөргөлдсөн нь энэ юм.
Тухайн үед зүтгүүрийн машинч яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авч яаралтай тормослож зогссон ажээ. Осол гаргасан жолооч О нь тухайн үед Ерөө голын орчимд гэр бүлийн хамтаар загасчилж явахдаа архи хэтрүүлэн хэрэглэж хөдөлгөөнд оролцжээ. Одоогоор жолоочийн биеийн байдал хэвийн, бэртэл, гэмтэлгүй байгаа аж. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.
Амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн амь нас болон бусдын эд хөрөнгийг хамгаалахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Э.ЭНХ
ИРГЭДЭЭС 2019-03-11 139.5.219.59
ХУУЛЬ ГАРГААД СОГТУУ ЖОЛООНЫ АРД СУУСАН БОЛ НАСААРАА ЭРХЭЭ ХАСУУЛААД, ШУУД ШОРОНД ЯВНА ГЭДГИЙГ МАХ ЦУСАНД НЬ ОЙЛГУУЛААЧ ЭЭ .
чи наадах хамгаалж чадах уу 2019-03-11 94.230.208.147
чи ингэж хуцаж байхад нөгөө хэсэг архи уугаад машин барьсан жолооны үнэмлэхээ ч хураалгахгүй юм ярьж явна
төрийг чинь албаар буруу хүн буруу жолоодоод байна 2019-03-11 46.173.214.3
харин монголыг төрийг эзэлсэн буруу шашинтай хулгайчуудтайгаа тэмц төрийг жолоодож байгаа хүмүүстэйн тэмц үхэр оркуудаа ухаан хүртэл хөгжөөгүй. төрийг чинь албаар буруу хүн буруу жолоодоод байна.
зам аа андуурчихсан шааж явна 2019-03-11 46.173.214.3
энэ яг архины солио өвчин шүү архичин хүнээс шар хадны өвчтөн хүртэл эрүүл шүү монголын хөгжил энэ мэт арчаагүй мэдлэггүй шаарнууд гай болж байна даа. бүр эвдэн сүйтгэх хорлох ажиллагаанд орж байна шш дээ. гадаад худалдаа монголоор дамжих зам дээвэр осолтой гэх ангилалд албаар оруулж улсаа хорлож байгаа малыг дээд хэмжээ өгч цаазал
Зочин 2019-03-11 122.201.24.77
приус унасан орк.
иргэн 2019-03-11 202.179.24.74
дурак амьд гарсан нь яамай даа аягүй бол амьд гарсаны баяр гээд ууж байгаа даа