Этиопын агаарын тээврийн “Boeing 737-800 MAX” нисэх онгоц өнөө өглөө Бишофту хотын ойролцоо унаж осолджээ. Нисэх онгоцонд 149 зорчигч, нисэх багийн найман хүн зорчиж явсан байна. Кенийн Найроби хот хүрэхээр нисч явсан “ET 302” нислэг орон нутгийн цагаар өглөөний 8.00 цагт унаж осолджээ. Бишофту нь Этиопын нийслэл Аддис Абаба хотоос зүүн өмнө зүгт 62 км зайтай оршдог байна. Одоогоор ослын шалтгаан болон амьд хүн үлдсэн эсэх талаарх мэдээлэл тодорхойгүй байна.
Эх сурвалж: Business Insider
Холбоотой мэдээ