Өмнөд Солонгос маргаантай тэнгист судалгаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.10-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос маргаантай тэнгист судалгаа хийнэ

Өмнөд Солонгос маргаантай тэнгист судалгаа хийнэ

Өмнөд Солонгос нь ирэх зун зүүн хязгаарын газар нутаг буюу маргаантай Докто арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. Өмнөд Солонгосын төрийн өмчийн далайн шинжлэх ухаан, технологийн төвөөс долоо, наймдугаар сард судалгааны ажлыг явуулахаар төлөвлөсөн аж. Судалгааны ажлын зорилго нь Докто болон Уллындо арлууд геологийн ижил тогтоц дээр оршдог эсэхийг судлах аж. Тус арлууд нь Өмнөд Солонгосын Уллындо арлаас зүүн өмнө зүгт 87 км зайтай оршдог байна.

Зүүн тэнгис дэх хадархаг, хэсэг арлыг Япон болон Өмнөд Солонгосын засгийн газар эзэмшилдээ авахаар маргалддаг. Өмнөд Солонгос нь 2006 оноос хойш Докто арлын ойролцоо тэнгисийн цэргийн сургуулилт явуулдаг.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж