“Халуун зүрх” киноны дууг Ц.Энгүүн дуулна

Хуучирсан мэдээ: 2019.03.10-нд нийтлэгдсэн

“Халуун зүрх” киноны дууг Ц.Энгүүн дуулна

“Халуун зүрх” киноны дууг Ц.Энгүүн дуулна

“Монгол HD” телевизийн албан ёсны эрхтэй “The Voice Mongolia” шоуны анхны ялагчаар дуучин Ука шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн тодорсон билээ. Тэрбээр Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн ангид суралцдаг, өдгөө 17 настай бөгөөд урлагийн гараагаа “The Voice Mongolia” шоунаас амжилттай эхлүүлж буй авьяаслаг дуучин юм.

Дуучин Ц.Энгүүн энэ удаа “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киноны дууг дуулахаар болсон байна. Хүний амьд явахын утга учир, амьдрахын мөн чанарын тухай өгүүлэх “Халуун зүрх” уран сайхны киноны нээлт тун удахгүй болох бөгөөд “Хувьсал” продакшнаас “өрх тусгаарласан” жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын анхны хамтын бүтээл гэдгээрээ үзэгчдийн сонирхлыг татаад буй.

Хагас жил гаруй зураг авалт үргэлжилсэн “Халуун зүрх” уран сайхны кинонд жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нараас гадна Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, П.Цэрэндагва нар урилгаар тогложээ. Сонирхуулахад залуу жүжигчин А.Ганчимэг Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан чуулга уулзалтын үеэр “Соёлыг түгээгч” хэмээх батламж гардан авчээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж