Порошенког эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2019.03.10-нд нийтлэгдсэн

Порошенког эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлджээ

Порошенког эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлджээ

Украины алс баруун хязгаарын хотод ерөнхийлөгч Пётр Порошенког эсэргүүцсэн жагсаалын үеэр мөргөлдөөн гарч 15 цагдаа гэмтэж бэртжээ. Ерөнхийлөгч Пётр Порошенког улиран сонгогдохын төлөө сонгуулийн кампанит ажлын хүрээнд Черкасий хотод олон нийтийн өмнө үг хэлж байхад жагсагчид дайрсан байна. Тэднийг зогсоохын тулд цагдаа нар хүч хэрэглэж, нулимс асгаруулагч, даралттай усаар шүршжээ. Украинд энэ гуравдугаар сарын 31-нд ерөнхийлөгчийн сонгууль болох аж.

Үүний зэрэгцээ Киев хотноо ч ерөнхийлөгчийн эсрэг бага хэмжээний жагсаал зохион байгуулагджээ. Жагсаалын үеэр ерөнхийлөгчийн ордны гадна үймээн дэгдээсэн хүмүүсийг баривчилсан гэж албаныхан мэдээлсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж