"Үйлийн гурван толгой" балеттай

Хуучирсан мэдээ: 2019.03.10-нд нийтлэгдсэн

"Үйлийн гурван толгой" балеттай

"Үйлийн гурван толгой" балеттай

Их зохиолч Д.Нацагдорж, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дууриас сэдэвлэсэн Ж.Мэнд-Амар "Үйлийн гурван толгой" балетыг энэ сарын 10-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.

Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт Монголын сонгодог уг балетыг 1987 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин,Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Жамъяндагва дэглэн найруулсан түүхтэй.

Уг зохиол нь 19 дүгээр зууны сүүлийн хагаст Монголын Дорнод нутагт болсон бодит түүхээс сэдэвлэн бичсэн бөгөөд анх “Учиртай гурван толгой” жүжгийн гарчгийг тавихдаа үйл явдал болсон нутаг усны нэрээр “Үйлийн гурван толгой” хэмээн нэрлэсэн байна.

Их зохиолч Д.Нацагдорж уг зохиолоо тухайн үеийн нийгмийн амьдралын үйл явдлыг тод үзүүлэн энэ нийгэмд ядуу хүмүүсард иргэд ямар ч эрх чөлөөгүй, хайр дурлал хаад ноёдын хавчлагын дор эмгэнэлтэйгээр дуусч байгааг үзүүлдэг. Тус театрын уран бүтээлчид өнгөрсөн 54 дэх улиралдаа “Үйлийн гурван толгой” балетын 30 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж