МЭДЭГДЭЛ: Коммунист ярганы машины хар технологи давтагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.10-нд нийтлэгдсэн

МЭДЭГДЭЛ: Коммунист ярганы машины хар технологи давтагдлаа

МЭДЭГДЭЛ: Коммунист ярганы машины хар технологи давтагдлаа

Ардчилсан тогтолцооны амин сүнс нь хүн бүр эрхээ хамгаалуулах, хуулийн өмнө эрх тэгш байх, шүүхээр тогтоогдоогүй байхад ял зэм хүртэхгүй, хуулиас гадуур мөрдөн шалгагдахгүй байх эрхтэй. Гэтэл монголын төр Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг ноцтой зөрчиж, Ардчилсан тогтолцооноос ухарсан үйлдэл гаргасан нь дараахь үйл явдлаас харагдаж байна.

Эрүүгийн цагдаагийн албанаас 2019 оны 3-р сарын 05-ны өдөр тусгай ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дэд дарга, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй, хүний эрхийг ноцтой зөрчиж баривчилсан. Хувийн хэвшлийн захирал, жирийн иргэнийг урд өдөр нь нэвтрүүлгээр буруутгаж, маргааш нь хэвлэлээр хүрээлүүлэн сүрийг үзүүлж баривчлах нь гэмгүй нэгнийг гэмтэн болгож, нэр хүндийг нь нийгмээр яллуулан хилс хэрэгт холбодог коммунист ярганы машины хар технологи давтагдлаа. Монголын сор болсон боловсролтой залуус улс орноо өрсөлдөх чадвартай болгохын тулд бизнес, улс төрийн салбарт их үйл бүтээх хүслээр дүүрэн ажиллах эрмэлзэлтэй ирдэг. Гэтэл өнөөдөр монголын улс төрийн ялзрал эрсдэл гаргаж зүтгэсэн залуу хүнийг эцэстээ шоронд орох нөхцөл рүү түлхэж байна.  Ингэж монголын төр хувийн хэвшилтэйгээ хэлэлцээрийн ширээний ард суух чадамжгүй болтлоо доройтсон нь УИХ 60 тэрбумын сүлжээндээ, Засгийн газар нь ЖДҮ-ийн хулгайдаа нүд нь сохорч, мөнгөний төлөө ялын машин болсон нь батлагдаж байна. Монголын төрд ганц л засаг байдаг. АН, МАН-ын төр гэж байхгүй. Гэтэл өмнөх Засгийн газрын шийдвэрийн төлөө, өмнө нь эрх барьж байсан хүмүүстэйгээ хариуцлага тооцохын оронд хувийн хэвшлийг яллах нь буруу юм. Угтаа улсын өмчийг хямагдах үүрэг төрд л байгаагаас биш ашиг олох зорилго нь Үндсэн хуулиар баталгаажсан хувийн хэвшилд байхгүй. Эдгээр үндэслэлээс үзэхэд өнөөгийн төрийн эрхийг барьж байгаа бүлэглэлд асуудлыг логиктой, эрүүлээр шүүх хүсэл үгүй харагдаж байна. Нэгэнт хувийн гэсэн болгоноо шоронд хийгээд байвал төр, иргэдийн хийж болох бизнес, болохгүй бизнесийг зарлаад коммунист хуарандаа буцах хүсэлтэйгээ хэлэх хэрэгтэй.

Өнөөдөр хүний эрхийг хамгаалах үүрэгтэй Ерөнхий сайд нь “Хууль зөрчвөл яс маханд нь шингээх хэрэгтэй” гэж мэдэгдэж байна. Энэ бол яс маханд нь 9-н эрүү тулгаж байж шүүдэг Манж Сайдын үе биш ээ. Эрүү шүүлт, хэвлэлийн захиалгаар хэлмэгдүүлдэг КГБ-н үе бүр ч биш. Энэ бол эрх чөлөө, хүний эрхийг тэргүүндээ тавьсан Ардчилсан нийгмийн цаг үе. Тиймээс Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас Монголын төрийг гутаасан энэ үйлдлээ нэн дариу засахыг шаардаж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ТэнэглэлТэнэглэл
23
ЗөвЗөв
11
ХахаХаха
7
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж