Японы усан онгоц халим мөргөж осолджээ

Хуучирсан мэдээ: 2019.03.10-нд нийтлэгдсэн

Японы усан онгоц халим мөргөж осолджээ

Японы усан онгоц халим мөргөж осолджээ

Японы гатлага онгоц Бямба гаригт тэнгист халим мөргөснөөс 80 гаруй хүн гэмтэж бэртжээ. Зорчигчдын дундаас 13  хүн хүнд гэмтэл авчээ. Өндөр хурдны усан онгоц Японы Садо арлаас Нийгата боомт хүрэхээр явж байсан аж.

Усан онгоцны үйлчилгээ эрхлэгч “Садо уурын хөлөг” компаниас мэдээлснээр хөлөг хатуу зүйл мөргөснөөс болж хитэг орчимд 15 см-ийн хагарал үүссэн гэжээ. Харин “NHK” телевиз мэдээлэхдээ хөлөг онгоц халимтай мөргөлдсөн гэжээ. Ослоос болж хөлөг онгоц бүтэн цаг тэнгист саатсан байна.

“Гинга” нэртэй усан онгоцонд 121 зорчигч, хөлгийн багийн дөрвөн хүн зорчиж явжээ. Тус хөлөг цагт 80 км хүртэл хурдлах хүчин чадалтай гэнэ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж