Сүмо бөхийн хаврын тэмцээн эхэлнэ | News.MN

Сүмо бөхийн хаврын тэмцээн эхэлнэ

Сүмо бөхийн хаврын тэмцээн эхэлнэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн өнөөдөр Осака хотын сүмогийн ордонд эхэлнэ. 14 хоног үргэлжлэн явагдах хаврын тэмцээний баруун жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал, зүүн жигүүрийг аварга Какүрюү М.Ананд тэргүүлнэ.

Өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил болон озэки Гоэйдо, Такаясү, Точиношин нарын өндөр цолтой бөхчүүд барилдана.

Манай бөхчүүдээс дээд зиндаанд Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноров, Дайшохо Ч.Шижирбаяр, Чиёошома Г.Мөнхсайхан нар бий. Мөн жюүрёо зиндаанд Кирибаяма Б.Лхагвасүрэн нарын таван бөх байгаагаас гадна макүшита зиндаанд Д.Долгорсүрэн зааны ач хүү Хошорюү С.Бямбасүрэн тэргүүтэй зургаан бөх барилдана.

Энэ башёд анхаарал татаж байгаа бөхийн нэг бол Хошорюү С.Бямбасүрэн бөгөөд Асашёорюү Д.Дагвадорж аваргын залгамж халаа болсон түүнийг сайн барилдаж цолтон болох бөхийн нэг гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас доороосоо хоёр дахь буюу жониданд унаад байна. Тэрүнофүжи хүнд бэртлийн улмаас мэс засал хийлгэж, жил гаруйн хугацаанд барилдаагүй байгаа юм.

Хаврын тэмцээн гуравдугаар сарын 10-наас 24-ний өдрүүдэд Осака хотод болно.

ХАЦҮ БАШЁ: /Монгол бөхчүүд/

Макүүчи

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал
  • Ёкозүна Какүрюү М.Ананд
  • Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил
  • Маэгашира-4 Ичиножёо А.Ичинноров
  • М-16 Дайшёохо Ч.Шижирбаяр
  • М-17 Чиёошёома Г.Мөнхсайхан

Жюүрёо

  • З-6 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар
  • З-7 Азүмарюү С.Тодбилэг
  • З-12 Миторюү Б.Төрболд
  • Б-12 Араваши Э.Дөлгөөн
  • Б-14 Кирибаяма Б.Лхагвасүрэн

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sumo 2019-03-10 49.0.144.77

Хошорюү С.Бямбасүрэн yum duulgah baigaa

Avatar

Зочин 2019-03-10 49.0.144.77

Хошорюү С.Бямбасүрэн yum duulgah baigaa

Avatar

Зочин 2019-03-10 103.229.121.26

15 өдөр

Avatar

болдоо 2019-03-10 202.126.89.85

даваажаргал аварга түрүүлэх байх аа, сайхан аварга шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж