Монголын хоккейчид хошой аварга болов

Хуучирсан мэдээ: 2019.03.10-нд нийтлэгдсэн

Монголын хоккейчид хошой аварга болов

Монголын хоккейчид хошой аварга болов

Азийн хоккейн холбооноос зохион байгуулдаг Азийн цом буюу “Asian Challenge Cup” тэмцээн гуравдугаар сарын 1-9-ний өдрүүдэд Малайзын Куала Лампур хотод боллоо.

Тэмцээний шигшээ тоглолтод Монголын баг Филиппинийг хожин түрүүлж, хошой аварга болсон Сингапур хүрэл медалыг хүртлээ. Манай хоккейчид өнгөрсөн жил анх удаа Азийн цомд түрүүлсэн бөгөөд энэ жил аваргаа хамгаалж, хоёр дараалан цом өргөлөө.

2019 оны Азийн цомд долоон баг хоёр хэсэгт хуваагдсанаас “А” хэсэгт Монгол, Филиппин, Малайз, Сингапур, “В” хэсэгт Индонез, Макао, Оманы багууд багтсан.

Манай хоккейчид Малайзыг 9:5-аар, Сингапурыг 13:3-аар хожиж, Филиппинд 6:3-аар хожигдсон ч хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар хагас шигшээд талбайн эзэн малайзчуудыг 12:6-аар, шигшээд Филиппинийг 6:3-аар хожин аваргын цомыг өргөлөө.

Сингапурын хоккейчид талбайн эзэн Малайзын багийг 4:0-оор хожин хүрэл медаль хүртжээ.

ДҮН: /Азийн цом, Малайз 03.01-09/

"А" хэсэг: 

  • Филиппин – 9 оноо /3 хожил/
  • Монгол – 6 оноо /2 хожил, 1 хожигдол/
  • Малайз – 3 оноо /1 хожил, 2 хожигдол/
  • Сингапур – 0 оноо /3 хожигдол/

"В" хэсэг

  1. Индонез – 9 оноо /3 хожил/
  2. Макао – 6 оноо /2 хожил/
  3. Оман – 3 оноо /1 хожил

Хасагдах шат: Сингапур – Индонез/7:4/, Малайз – Макао /8:1/

Хагас шигшээ: Филиппин – Сингапур /6:1/, Монгол – Малайз /12:6/

Хүрэл медаль: Сингапур – Малайз /4:0/

Алтан медаль: Монгол – Филиппин /6:3

1.Монгол 2.Филиппин 3.Сингапур 4.Малайз 5.Индонез 6.Макао 7.Оман

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж