Соёмбот уулын галыг унтраалаа

Хуучирсан мэдээ: 2015.04.19-нд нийтлэгдсэн

Соёмбот уулын галыг унтраалаа

Богд хан уулын Соёмбот ууланд гал гарчээ. Галыг нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа гал унтраах 14 дүгээр анги ойролцоогоор 30 минутын өмнө, цаг алдалгүй бүрэн унтраасан байна. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд ойр орчмынх нь барилга, бусдын эд хөрөнгө галд өртөөгүй гэж мэдээллээ. Хаврын хуурайшилттай энэ өдрүүдэд иргэд амралт, зугаалгаар салхинд гарахдаа анхаарал болгоомжтой байж, гал гаргахгүй байхыг онцгой байдлынхан анхааруулж байна.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж