МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчоо огцров/1990.03.12-14/

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчоо огцров/1990.03.12-14/

NEWS агентлаг Монгол Улсын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна

1921.03.12 Хиагт хотноо Монголын цэрэг, ардын төлөөлөгчдийн хурал хуралдаж, Ардын түр Засгийн газрыг  “Монгол ардын Засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” хэмээх нэртэйгээр байгуулжээ. Түр Засгийн газрын Ерөнхий сайдаар Д.Чагдаржав, гишүүдээр нь Д.Сүхбаатар, Сумъяа бэйс, Билэгсайхан гүн, Д.Бодоо, Х.Чойбалсан нарыг сонгожээ

1921.03.13 Ардын Түр Засгийн газрыг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

1936.03.12 ЗХУ, БНМАУ-ын хооронд харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зуржээ.

1955.03.14 “Хятад Монголын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны гэрээ”-г үндэслэн боловсруулсан “Хятад Монголын соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх 1955 оны төлөвлөгөө”-г ажлын хэсэг хэлэлцэн, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин болон БНМАУ-ын ГЯЯ-ны сайд Б.Жаргалсайхан нар тус тусын Засгийн газрыг төлөөлж Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

1958.03.17 МАХН-ын 13 дугаар их хурал нээгдэв. 617 төлөөлөгч, 13 орны засгийн газрын төлөөлөгчид оролцсон тус их хурлаар БНМАУ-ын УААА, соёлыг 1958-1960 онд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөний удирдамжийг баталж, нэгдэлжүүлэх, атар газар эзэмших зорилт тавьсан.

1962.03.13 МХЗЭ-ийн 14-р Их хурал хуралдаж, 633 төлөөлөгч оролцов.

1964.03.16 БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалд цахилгаан илгээж, БНМАУ-д тохиолдсон зудын хүнд гамшгийн улмаас мал сүйдэж,  эд материалын хүнд гарз хохирол учирсан явдалд гүн эмгэнэл илэрхийлэв. БНХАУ-ын Засгийн газраас БНМАУ-д байгалийн гамшиг учирсанд зориулан 200 мянган юаны эд материал болон 10 мянган тонн эрдэнэ шишийн тэжээл нийлүүлэв.

1970.03.17 МАХН-ын Төв хорооны тогтоолоор хувьсгалчдын нууц хоёр бүлгэм нэгдэн зургадугаар сарын 25-ны өдрийг Монголын хувьсгалчдын өдөр болгохоор тогтоол гаргав.

1990.03.12-14 МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.

2000.03.16 Үндсэн хуулийн Цэцийн хурлаар үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хууль зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт гаргав

2003.03.17 Монгол Улсын Үйлдвэр худалдааны яамны улс төр, хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан Галсандорж Улаанбаатар хотноо сурвалжлагчдыг хүлээн авч уулзах үеэрээ "Монгол Улс нь Эдийн засгийн онцгой бүс нутгийг байгуулах Хятад улсын туршлагыг судлан чөлөөт бүс байгуулах ажлыг хурдацтай хэрэгжүүлж байна" гэв.

2006.03.13 Монгол Улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, Тайваний эрх баригчдын “улсыг нэгтгэх хурал”, “улсын нэгтгэх мөрийн хөтөлбөр”-ийн тухайд, БНХАУ-ын Засгийн газрын баримталж буй нэг улс болон эх орноо энх тайвнаар нэгтгэх төрийн бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

2010.03.16 УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.

2011.03.17 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийг хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс хамгаалах тухай зөвлөмж гаргав.

2013.03.14 Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал болж, хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Мөн энэ өдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, МИАТ-ийн хэрэгт шалгах шаардлагатай гэдэг саналыг Улсын мөрдөн байцаах газраас гаргасныг прокурор дэмжиж, Цэцэд хүргүүлжээ. Энэ дагуу уг асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд, Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан шийдвэр гаргав.

2013.03.15 Монголын залуу зохиолчдын холбоо дэргэдээ утга зохиолын дугуйлан байгуулав.

2013.03.16 Засгийн газрын хуралдаанаас Н.Тэгшбаярыг Цөмийн энергийн газрын даргаар, Ц.Жадамбааг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар, А.Хүрэлшагайг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргаар, С.Буяндалайг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар, Г.Өлзийбүрэнг Газрын тосны газрын даргаар тус тус томилов.

2014.03.14 Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий-ийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.

Мөн энэ өдөр Монголын соёлын “Дэлхий” ассоциацаас санаачлан Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргаааны онцгой бүс Хонгконгод суугаа Ерөнхий консулын газрын дэмжлэгтэйгээр гуравдугаар сарын 18-аас эхлэн долоо хоногийн турш ‘Монголын өдрүүд’-ийг Хонконгод зохион байгуулахаар болжээ.

2014.03.17 Нийслэлийн Засаг даргын А/166 дугаар захирамжаар Нийслэлийн мал хамгаалах санг байгууллаа.

Мөн энэ өдөр Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн ес дэх өдөр Их аварга Хакухо М.Даваажаргал 1000 дахь барилдаанаа хийж, өрсөлдөгч Тотиозаныг яллаа.

Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлигийг хүлээн авах болон “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлтийн ёслолын ажиллагаа болов

2015.03.12 Монголын гурван сая дахь иргэн мэндэлсэн түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан 5000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй мөнгөн зоос гаргав.

Мөн энэ өдөр “Монголын эх түүх” –ийн цувралыг их дээд сургууль, нийслэл болон аймгийн номын сангуудад түгээжээ.

2017.03.15 Монгол Улсын хэлний бодлогын зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид хийсэн ажлаа тайлагнав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж