БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганы үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийхээр төлөвлөж буй талаар мэдэгджээ.
Ван И хэлэхдээ, ОХУ-ын удирдагч Владимир Путин Бээжин хотноо болох "Нэг бүс-Нэг зам" чуулга уулзалтад оролцоно гэж мэдээлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 12 дугаар сарын эхээр БНХАУ-ын даргад Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад гол зочны хувиар хүрэлцэн ирэхийг урьжээ.
Эх сурвалж: RT