Үр хөндүүлсэн хэргээр 30 жилийн хорих ял авсан эмэгтэйчүүдийг суллав

Хуучирсан мэдээ: 2019.03.09-нд нийтлэгдсэн

Үр хөндүүлсэн хэргээр 30 жилийн хорих ял авсан эмэгтэйчүүдийг суллав

Үр хөндүүлсэн хэргээр 30 жилийн хорих ял авсан эмэгтэйчүүдийг суллав

Төв Америкийн Эль Сальвадор үр хөндөлтийн эсрэг маш хатуу чанга хуультай улс. Жирэмслэлтээс болж тухайн эмэгтэйн амь нас аюул учрах, эсвэл бэлгийн хүчирхийллийн улмаас жирэмслэх, ургийн гажиг илрэх гэсэн гурван тохиолдлоос бусад бүх тохиолдолд үр хөндүүлэх нь энэ улсад хүний амь хохироосон хэрэгт тооцогдох ба маш олон жилийн хорих ялаар шийтгүүлдэг.

Тус улсын дээд шүүх өчигдөр /2019.03.08/буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хууль бусаар үр хөндүүлсэн хэргээр 30 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гурван эмэгтэйг суллах шийдвэр гаргасан байна. Тэд бүгд ялынхаа гуравны нэгийг буюу 10 жилийг эдлээд байсан юм. Тэд бүгд ураг зулбасан гэж мэдүүлж байсан ч шүүх тэднийг үр хөндүүлэх арга хэрэглэсэн гэж үзэн ийн шийтгэсэн аж. Тэднээс гадна 18 эмэгтэй яг энэ шалтгаанаар торны цаана сууж буй юм байна.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж