Венесуэлд тог цахилгаан сэргэж эхэллээ | News.MN

Венесуэлд тог цахилгаан сэргэж эхэллээ

Венесуэлд тог цахилгаан сэргэж эхэллээ

Венесуэлд тог цахилгаан сэргэж эхэллээ

Венесуэл улс 24 цагийг тог цахилгаангүй өнгөрүүлсний эцэст албан байгууллага айл өрхүүдийг цахилгаанаар хангаж эхэллээ. Улс орон даяар ийнхүү тог цахилгаангүй болсон нь гаднын кибер халдлага байсан гэж тус улсын Харилцаа холбоо мэдээллийн сайд Хорхе Родригес мэдээллээ.

Одоогоор үүрэн холбоо, интернет тасалдсаар байгаа гэв. Энэхүү кибер халдлагыг АНУ зохион байгуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа ба НҮБ-ын Хүний эрхийн комисст гомдол гаргана гэдгээ ч мэдэгдсэн байна. Харин АНУ-ын зүгээс энэ мэдэгдлийг эрс эсэргүүцсэн юм.

Тодруулбал, Венесуэл улсын хамгийн том “Гури” усан цахилгаан станцын хяналтын систем халдлагад өртсөн ба үүнийг засварлахын тулд станц тэр чигээрээ зогсох шаардлагатай болсон байна. Ингээд улс орон даяар тог цахилгаангүй 24 цаг болсон байна.

Венесуэл улсын нийслэл Каракас болон бусад 23 мужийн 22 нь Пүрэв гаригийн /2019.03.07/ оройноос эхлэн тог цахилгаангүй болсон юм. Үүний улмаас эмнэлэгт яаралтай эмчилгээ хийгдэж байсан хоёр өвчтөн нас баржээ.

Эх сурвалж: USA TODAY

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-09 202.126.88.51

манайх холгүй санагдаад байгаам даа… хаа сайгүй хувийн өмч баяжилтийг эсэргүүцсэн хар масс түүн пээр тоглосон жигшмээр шижгийн улстөрчид попууд… ялзмаг хөрс хангалттай бий болсоог манайд. Сайхан поп цэцэгсийн хүрээлэн болж байгаа ккк

Avatar

угаас тэсэхгүй шүү дээ 2019-03-09 185.220.102.6

удахгүй ард түмэн зад үсэр ч энэ муу балай муудуракыг барьж цаазлах өдөр ирнэ. энэ байдал олон түмний дургуйг дээд цэгт хүргэж Венесуэл ялначууд нэг нэгээрээ боож үхэж байгаа биз

Avatar

Zochin 2019-03-09 174.217.2.85

Popuud ulsiinhee ediin zasgiig elgeer ni hevtuulchiheed buruu bolgonoo amerik ruu chihdeg boljee.aygui bol amerikaas bolj ene hun uvchin tusch uhlee gej magadgui shuu.popuudaa demjij huviin tom kompaniudiinhaa umchiig huraaj avaad dampuursan uls.Populistuudaa demjeed yaduugiin tuil bolson ard tumen dee huurhii.

Avatar

Зочин 2019-03-09 103.26.193.190

янкууд л ийм юм хийнэ

Avatar

Зочин 2019-03-09 150.129.140.63

яг тийм, тэдний сценари мөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж