Венесуэлд тог цахилгаан сэргэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.03.09-нд нийтлэгдсэн

Венесуэлд тог цахилгаан сэргэж эхэллээ

Венесуэлд тог цахилгаан сэргэж эхэллээ

Венесуэл улс 24 цагийг тог цахилгаангүй өнгөрүүлсний эцэст албан байгууллага айл өрхүүдийг цахилгаанаар хангаж эхэллээ. Улс орон даяар ийнхүү тог цахилгаангүй болсон нь гаднын кибер халдлага байсан гэж тус улсын Харилцаа холбоо мэдээллийн сайд Хорхе Родригес мэдээллээ.

Одоогоор үүрэн холбоо, интернет тасалдсаар байгаа гэв. Энэхүү кибер халдлагыг АНУ зохион байгуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа ба НҮБ-ын Хүний эрхийн комисст гомдол гаргана гэдгээ ч мэдэгдсэн байна. Харин АНУ-ын зүгээс энэ мэдэгдлийг эрс эсэргүүцсэн юм.

Тодруулбал, Венесуэл улсын хамгийн том “Гури” усан цахилгаан станцын хяналтын систем халдлагад өртсөн ба үүнийг засварлахын тулд станц тэр чигээрээ зогсох шаардлагатай болсон байна. Ингээд улс орон даяар тог цахилгаангүй 24 цаг болсон байна.

Венесуэл улсын нийслэл Каракас болон бусад 23 мужийн 22 нь Пүрэв гаригийн /2019.03.07/ оройноос эхлэн тог цахилгаангүй болсон юм. Үүний улмаас эмнэлэгт яаралтай эмчилгээ хийгдэж байсан хоёр өвчтөн нас баржээ.

Эх сурвалж: USA TODAY

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж