Хөлбөмбөгийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2019.03.09-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн эргэн тойронд

Хөлбөмбөгийн эргэн тойронд

Италийн Сери-А лигийн “Рома” клуб дасгалжуулагч Э.ди Франческог үүрэгт ажлаас нь чөлөөлж, 67 настай Итали дасгалжуулагч К.Раниериг улирал дуустал түр томилжээ. К.Раниери 2009-2011 “Рома” клубыг удирдаж байсан бөгөөд найман жилийн дараа эргэн ирж байна. Гэхдээ тэрээр улирал дуустал ажиллана.

Английн Премьер лигийн “Тоттенхэм Хотспур” клуб ирэх дөрөвдүгээр сарын эхээр шинэ цэнгэлдэх хүрээлэндээ тоглолтоо хийхэд бэлэн болжээ. Одоогоор Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд түр суурьшиж буй Тоттенхэм Хотспур клуб лигийн хүрээнд хийх Брайтон, эсвэл Кристал Палас клубтэй хийх тоглолтоо шинэчлэн засварласан 62 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэндээ хийх бололтой.

Италийн Сери-А лигийн 27-р тойрог Ювентус болон Удинез багуудын тоглолтоор эхэллээ. Тус тоглолтонд Ювентус клуб 4-1 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авснаар 75 дахь оноогоо авч хүснэгтийн дэд байранд бичигдэж буй Наполи клубээс 19 оноогоор тасарч байна. Улирал өндөрлөхөд 11 тойргийн тоглолт дутуу байгаа ч Ювентус клуб 8 улирал дараалан Италийн лигт түрүүлэх нь бараг тодорхой болж байна. Ювентус клубын дасгалжуулагч энэ тоглолтонд К.Роналдо, М.Манжукич болон Ж.Келлини нарыг амраасан бол залуу довтлогч М.Кейн гараанд гарсан анхны тоглолтондоо дубль хийсэн байна.

“Онцгой нэгэн” хэмээх Португал дасгалжуулагч Ж.Моуриньо Испаний Реал Мадрид клубт ирэхэд ойрхон байна. Аргентин дасгалжуулагч С.Солари “Реал Мадрид” клубыг өнгөрсөн оны 10 сараас хойш удирдаж буй бөгөөд 31 тоглолтод 21 хожил, 2 тэнцээ, 8 хожигдолтой байгаа юм. Хэдийгээр хожлын хувь өндөртэй байгаа ч чухал чухал тоглолтуудад хожигдож, мөн дээр нь талбайдаа хийсэн гурван тоглолтод дараалан хожигдон, Аваргуудын лиг, Испаний цомын АШТ-ээс хасагдсан зэрэг нь С.Солариг ажлаас нь халах хангалттай шалтгаан болсон бололтой.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж